“1 ХОГИЙГ 1 АМТТАНААР” аянд гар бие оролцох сайн дурынхныг бүртгэнэ


“Найз нь найзыгаа дэмжье” ТББ-аас жил бүр зохион байгуулагддаг "1 Хогийг 1 амттанаар" аян 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү аян нь ахлах ангийн сурагчид болон оюутан залуусаас бүрдсэн сайн дурынхан нэгдэж чихэр цуглуулан түүнийгээ Эх үрсийн баярын өдрөөр Чингисийн талбай дээр зогсож баяраа тэмдэглэж буй хүүхдүүдэд нөхцөлтэйгөөр бэлэглэдэг үйл ажиллагаа юм. Тэрхүү нөхцөл нь тухайн үед хүүхдүүд хогоо хогийн саванд хийсэн байвал урамшуулж чихэр өгөх явдал билээ.

Зорилго:

1. Хүүхэд багачуудад хотын соёлд дадуулж, хогоо хогийн саванд хийдэг хүмүүжлийг сурталчлан таниулах

2. Сайн дурын оролцогч залуучуудад нийгмийн хариуцлагыг таниулан, найз нөхдийн хүрээгээ тэлэхэд нь дэмжлэг болно.

3. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ

4. ТҮК-ий ажилчдад туслах зэрэг болно.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд олон залуус санаа сэтгэлээ нэгтгэн энэхүү аяныг амжилттай зохион байгуулаад байгаа юм. Тэд баг болон нэг сар гаруй хугацаанд хамтран чихэр цуглуулах юм. Энэ жилийн үйл ажиллагааны анхны уулзалт энэ сарын 14-нд Анун төвийн 2 давхар, 102 тоотод 11:00 нь цагаас болох гэж байна. Энэхүү аянд сайн дурын ажилчнаар элсэхийг хүссэн хүн бүрд нээлттэй. Танд урьд нь сайн дурын ажил хийж байсан туршлага байхгүй ч байсан болно.

#Volunteer