Тэмдэглэл хөтөлж сурцгаая


Төлөвлөсөн ажлаа цагт нь амжуулж, цэгцтэй ажиллахад туслах чухал зэвсгийн нэг бол яах аргагүй тэмдэглэл. Иймд та бүхэнд тэмдэглэл хөтлөхөд туслах шилдэг 8 зөвлөгөөг хүргэе.

Үнэхээр тэмдэглэл хөтөлмөөр байна уу?... Сайн бод бод бод. Нэг л эхэлчихсэн байхад цаашид илүү л сонирхолтой болно. Үзгээ аваад л бичиж эхэл. Үг өөрсдөө л урсан гарах болно.

  1. Хүслээ дага 

  • Дэвтэр дээрээ юу бичмээр байгаагаа эхлээд төсөөлөлдөө буулгаарай
  • Тэмдэглэлдээ зарцуулах цагаа тооцоход ч гэмгүй шүү. Мартах гээд байвал сэрүүлгээ ашиглаж болох юм.
  • Өнгөрсөн хугацаанд юу болж байсан, юу өөрчлөгдсөн гэдгийг харахын тулд тэмдэглэлээ өөрийн хувийн архив болгон ашиглаарай
  1. Юу бичихээ шийдэх 

  • Энэ нь хэцүү бөгөөд маш чухал хэсэг. Тэмдэглэлээ онцгой байлгахыг хүсэж байгаа бол юуны тухай, ямар сэдвээр гэдгээ шийдэх хэрэгтэй юм.
  • Өөр өөр сэдвээр бичдэг хэд хэдэн дэвтэр байх уу, эсвэл маш олон зүйл бичдэг ганцхан дэвтэр байхад Okay
  • Мэдээж тэмдэглэл бол хувийн, нууцлаг орон зай учир юу ч бичсэн таны дур 
  • Зүгээр шипи болгоод: хоол, загвар, мөрөөдөл, аялал, спорт, ажил, төлөвлөгөө, найзууд, гэр бүл, мэдээж мөн хайр дурлал...
  1. Хуваарь үүсгэх 

  • Хэзээ бичих вэ? Өдөр бүр эсвэл 7 хоногт нэг гэх мэтчилэн дагах хуваарьтай байж болно. Энэ нь нэг төрлийн сайн дадал зуршил болно шүү.
  • Магадгүй ердийн зүйлс бичихдээ илүү тогтсон цагтай байвал зүгээр (унтахын өмнө, өглөө сэрээд). Харин шинэ үйл явдал, адал явдлыг мартахгүйн тулд цаг алдалгүй бичиж аваарай.
  1. Цаг зориулах

  • Тэмдэглэлдээ их юм бичих амархан. Бичихийг хэр их хүсэж байгаагаас хугацаа хамаарна.
  • Ихэвчлэн 30 минутаас 1 цаг байхад хангалттай.
  • Гэхдээ мэдээж илүү их цаг зориулмаар байвал чөлөөтэй шүү дээ.
  1. Огноогоо бичих

  • Тэмдэглэл бол өнгөрснөө эргэн харах боломж. Тиймээс он, сар, өдрөө бичихээ мартваа
  1. Танилцуулга

  • Эхэлсэн үеэсээ энэ дэвтэрт юу бичигдэхийг танилцуулаарай
  • Магадгүй өөрийгөө, бас сонирхдог зүйлсээ, чухал гэж боддог юмаа гээд л...
  • Дэвтрээ нээгээд өөрийнхөөрөө л бай тэгээд л 89 yes
  1. Хамгийн итгэлтэй найз

  • Тэмдэглэлээ хөтлөхдөө сайн найзтайгаа ярьж буй мэт байхад л янзтай
  • Ганц чи харах учир илүү тайван итгэлтэй байж болно. “Dear Diary” гээд л laugh
  • Тэмдэглэлийн гол зорилго нь бусдад хэлмээргүй, хуваалцмааргүй зүйлээ үнэнээр л зөвхөн тэнд л бичиж, ярих явдал шүү дээ.
  1. Хөгжилд

  • Тэмдэглэл бичих нь ямар нэг ажил үүрэг, даалгавар биш учир хөгжилтэй байгаарай.
  • Энэ бол тайван амар байх, бүтээх болоод сэтгэл хөдлөм, бодлууд чөлөөтэй холхих тийм л газар шүү.

Заа ингээд өөрийн амьдралыг тэмдэглээд л байж дээ. Мэдээ маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. wink

Ашигласан материал: Мэргэжлийн цагаан толгой

Эндээс харин миний хувийн тэмдэглэлийн дэвтэр хөтлөх дэлгэрэнгүй зөвлөгөөг үзнэ үү heart

#Тэмдэглэл_Хөтлөх