IMDB-гийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-04-09

Олон улсын кинонуудад хамгийн чанга бөгөөд бодит үнэлгээ өгдөг гэгддэг IMDB-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээг авч чадсан 10 уран бүтээлийг та бүхэнд танилцуулж байна.

IMDb нь кино, телевизийн хөтөлбөр, дүрс бичлэг, видео тоглоомын зэрэг мэдээллийн санг төвлөрүүлсэн бөгөөд эдгээртэй холбоотой бүх мэдээлэл цаг алдалгүй орж байдаг үнэлэмж тогтоох хамгийн нөлөөтэй байгууллага гэж болно. Эднийх мөн 2017 оноос үзэгч фэнүүдийн сэтгэгдлээ бичдэг талбартай болсон юм.

 10. Fight Club (1999) 8.8

Холливүүдийн алдарт жүжигчин Brad Pitt гол дүрд нь тоглосон “Fight Club” уран сайхны, адал явдалт, тулаант төрлийн кино нь үзэгчид болон кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч чаджээ. Тус кино 2000 оны Оскарын наадмаас шилдэг дууны эффект төрөлд нэр дэвшиж ялагч болж байжээ.

9. The Good, the Bad and the Ugly (1966) 8.8

Энэхүү киног үзээгүй, мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Ялангуяа киноны аяыг хүн бүр мэддэг билээ. Өөрсдийн гэсэн онцлогтой 3 дээрэмчин нэгэн зүйлийн төлөө тэмцэлдсэнээр үйл явдал өрнөдөг. 161 минут үргэлжлэх бөгөөд таныг уйдаана гэж санаа зовох хэрэггүй. Учир нь энэ бол шилдэг кино шүү дээ.

8. Pulp Fiction (1994) 8.9

Quentin Tarantino-гийн зохиолыг найруулж бичсэн тус киног би хувьдаа үзээгүй юм байна. Магадгүй тухайн үедээ сенсаци тарьж байсан л кино байх. Pulp Fiction нь олон улсын кино наадмуудад 69 номинацад нэр дэвшиж, 64-т нь ялагч болж байжээ. Би хаагуур явж байсан юм бол доо. Гэхдээ заавал үзэх киноны жагсаалтдаа энэхүү киног заавал нэмэх хэрэгтэй байх.

7. The Lord of the Rings: The Return of the King (2003) 8.9

Мэдээж шилдгүүдийн жагсаалтад Бөгжний эзэн байхгүй байна гэж юу байх вэ? Тэгвэл та “The Lord of the Rings: The Return of the King” олон улсын кино наадмуудаас 209 номинацад ялагч болж байсан гэвэл итгэх үү? Энэ бол мэдээж үнэн. Тэр ч бүү хэл Оскарын наадмаас шилдэг зураг,  шилдэг найруулагч, шилдэг зохиол гэх мэт нийт 11 оскар хүртэж байсан гайхалтай бүтээл юм.

6. Schindler's List (1993) 8.9

Бодит явдлаас сэдэвлэсэн, түүхэн, драма төрлийн тус киног Steven Spielberg найруулж, гол дүрд нь  Taken бүтээлээрээ бидний сэтгэлд үлдсэн Liam Neeson тогложээ. Дэлхийн 2-р дайны үеийн цаг байдал, амьдралыг харуулсан тус кино нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

5. 12 Angry Men (1957) 8.9

Энэхүү жагсаалтын хамгийн олон жил байраа хадгалсан кино. 62 жилийн турш энэхүү киног үзүүлэлтээрээ давсан 4 хэн кино байна гээд бод доо, гайхалтай байгаа биз? 12 шүүгч нэгэн хэрэг дээр ажиллаж байгаа талаар өгүүлдэг тус кино нь тухайн үедээ 3 төрлөөс кино урлагийн дээд шагнал болох Оскарыг хүртэж байжээ.

4. The Dark Knight (2008) 9.0

Batman болон Joker нарыг хамгийн төгсөөр харуулсан бүтээл. Үнэхээр төгс бүтээл. Heath Ledger бол хамгийн төгс Joker-ийн дүрийг бүтээсэн нэгэн юм. Тэр ч утгаараа шилдэг эрэгтэй туслах дүрээр Оскар авч байсан биз. Дэлхийн зах зээлээс 1 тэрбум ам.доллар давсан ашгийг “Харанхуйн хүлэг баатар” маань олж байжээ.

3. The Godfather: Part II (1974) 9.0

Зөвхөн 20-р зууны төдийгүй бүх цаг үеийн шилдэг бүтээл болох Загалмайлсан эцэг киноны 2-р анги энэхүү жагсаалтын гутгаар байранд оржээ. 1920-иод оны Нью Йорк дахь мафиудын амьдралыг харуулсан тус кино нь 202 минут үргэлжилдэг.

2. The Godfather (1972) 9.2

Мэдээж гайхалтай уран бүтээлийн 2-р анги нь гутгаар байранд орж байхад эхний анги нь дээр нь байхаас яах вэ. Нэрт жүжигчин Al Pacino-гийн гол дүрд нь тоглосон энэ кино 1994 он хүртэл энэхүү жагсаалтыг тэргүүлж байжээ. The Godfather нь шилдэг зураг, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг зохиол зэрэг 3 Оскар хүртэж байжээ.

1. The Shawshank Redemption (1994) 9.2

За одоо ингээд IMDb-гээс хамгийн өндөр буюу 9.2 оноог авсан “The Shawshank Redemption”-г танилцуулж байна. Tim Robbins, Morgan Freeman нарын гол дүрд нь тоглосон драма төрлийн тус кино нь 1994 оноос хойш 20 гаруй жил шилдгийн шилдэг хэмээх алдрыг алдалгүй оршжээ. Шоронгийн хоёр хоригдол бүх зүйлээ алдсан боловч бүх зүйлээ эргүүлэн авах боломж бүрдсэнээр киноны үйл явдал өрнөнө. Та заавал үзээрэй.

#Movie #IMDB