Ariana-гийн рекордыг Blackpink дөрөвхөн сарын дотор эвдлээ


“Дэлхийн хамгийн хурдан нэг сая лайк хүрсэн уран бүтээл”- гэсэн рекордыг АНУ-ын алдарт дуучин Ariana Grande нь “Thank U next ” дуугаараа эзэмшээд байсан билээ. Түүний энэхүү рекорд нэг хэсэгтээ л эвдэгдэхгүй байх хэмээн хүмүүс таамаглаж байв. 

Гэтэл дөрөвхөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 4-нд Өмнөд Солонгосын “Blackpink” охидын хамтлаг “KILL THIS LOVE” дуугаараа рекордыг шинэчиллээ. Уг дууны M/V нь цацагдсан даруй буюу 30 минутын дотор 1 сая лайктай болсноор энэхүү рекордыг эвдсэн юм.

Мөн 15 жилийн өмнө “Destiny’s child” охидын хамтлагийн “Lose my breath” дуу USA iTunes chart-д тэргүүлж байсан ба түүнээс хойш ахин охидын хамтлагийн дуу тэргүүлэлгүй 15 жил болсон ажээ. Иймд “KILL THE LOVE” Америкийн iTunes chart-д бичигдсэнээр удаан хугацааны дараа тэргүүлсэн анхны охидын хамтлагийн дуу боллоо.

#Kpop