ФОТО: Монгол улсын их сургуулийн “Урлагийн их наадам 2019”


- фото сурвалжилга -

Монгол улсын их сургуулийн 2019 оны урлагийн их наадам гуравдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар чуулгад амжилттай болж өндөрлөлөө. Их наадамд МУИС-ийн, Шинжлэх ухааны сургуулийн, Нийгмийн ухааны салбар, Байгалийн ухааны салбар, Хүмүүнлэгийн ухааны салбар болон Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль хоорондоо аваргын төлөө өрсөлдсөн юм. Гран при шагналыг нийт онооны нийлбэрээр дөрөв дэх жилдээ Нийгмийн ухааны салбарын баг хамт олон авч, дэд байранд Бизнесийн сургууль орж, харин гутгаар байранд Хууль зүйн сургууль орлоо.

Нийгмийн ухааны салбарын баг хамт олон

Бизнесийн сургуулийн баг хамт олон

ХШУИС-ийн баг хамт олон

Урлагийн их наадамд сургуулиуд мэндчилгээ, гоцлол дуу, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, язгуур урлаг, амьд хөгжим, цэнгээнт бүжиг гэсэн долоон төрлөөр өрсөлдсөн. Төрөл тус бүрээс шилдэг гурван байрыг шалгаруулсан юм. Шүүгчдийн зүгээс оюутан залуусыг “урлагийн их сургуулиас дутахааргүй авьяастай байна” хэмээн урамшуулсан юм.

Үзүүлбэрүүдийн гэрэл зургаас хүргэж байна

 

#Competition