
-120703-1384859573-141438-522560120.jpeg)
ОХУ-ын Буриад улсын Оронгойской болон Хиагтад чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн боллоо.
Гуравдугаар сарын 29-нд Оронгойскойд болсон Афганистаны дайны баатар Батожапа Бимбаевич Батуевийн нэрэмжит 27 дахь удаагийн тэмцээнд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн гурван тамирчин оролцсоноос 51 кг-ын жинд Э.Цэрэндаваа алт, 48 кг-д Ц.Баярсайхан хүрэл медаль хүртжээ.
Уг тэмцээний маргааш буюу 30-нд Хиагтад болсон "Ковер-Кяхта" тэмцээнд Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб, “Голомт” цогцолбор, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн өсвөр үеийн тамирчид оролцов. 20 дахь энэ удаагийн тэмцээнд манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
"Ковер-Кяхта" тэмцээний 38 кг-ын жинд Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубын тамирчин А.Анх-Эрдэнэ алт, 38 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Г.Ганхөлөг мөнгө, 55 кг-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр мөнгө, 35 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Н.Ханбилэг, 48 кг-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Ц.Баярсайхан, 51 кг-д Э.Цэрэндаваа хүрэл медалийн эзэн болжээ.
-120449-87889586-141526-1243976601.jpeg)
-120640-1198494464-141600-1943938049.jpeg)
Т.Түмэндэмбэрэл
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!