Нэг цохилт ХОЁР амьдралыг сүйтгэж болно


Д.Нямханд | YOLO.MN
2019-04-02

Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй "НЭГ ХОРОМ" аяны хүрээнд "Ухаалаг залуус амьдрал аварна" уулзалт, хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 29-нд боллоо. Хэлэлцүүлгийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад зориулан зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт “Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан болон албаны бусад хүмүүс, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа, топ модель Д.Пүрэвсүрэн, МУГЖ П.Эрдэнэ-Заан зэрэг олны танил хүмүүс, залуу үеийн төлөөлөл оролцов.

"Нэг Хором"-ын дотор  хүний амьдралд юу болохыг "Нэг цохилт ХОЁР амьдралыг сүйтгэж болно” гэдэг санаа хэлэлцүүлгийг гол сэдэв байлаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг ЦЕГ, JCI, Нийслэлийн боловсролын газар, Монголын Скаутын Холбоо, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар,  Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

#Нэг_Хором