“САППОРО ЦАСНЫ БАЯРТ Ц.ЭНГҮҮН” нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү


YOLO.mn | YOLO.MN
2019-04-02

"Монгол Контент" ХХК-ийн уран бүтээлч, “Voice of Mongolia” шоуны ялагч дуучин Ц.Энгүүн Япон улсын Саппорогийн Цасны Баярт оролцоод ирсэн билээ. 

Уг үйл ажиллагааг Японы “Призм” групп, Монгол талаас “Монгол Контент" ХХК, “Хүрээ энтертайнмэнт” ХХК хамтран маш амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ нь хоёр улсын энтертайнмент салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм.

Дуучин Ц.Энгүүн дэлхийд дээгүүрт тооцогддог Саппорогийн цасны баярын тайзнаа гурван өдрийн турш ая дуугаа өргөсөн. Энэ үеэр өрнөсөн тайзны арын үйл явдал, түүний сэтгэгдэл, хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг бүхий л үйл явдлыг тоймлосон “САППОРО ЦАСНЫ БАЯРТ Ц.ЭНГҮҮН” нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.

Сэтгүүлч Б.Нямдарь

#Энгүүн