Өсвөрийн сагсчид "United World Games" наадмаас хүрэл медаль хүртлээ


Сондор | YOLO.MN
2016-06-20

Австри улсын Клангенфурт хотноо болж буй хүүхдийн "UNITED WORLD GAME" наадмаас Монголын өсвөрийн эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй өсвөрийн сагсчид "Б" хэсгийн эхний тоглолтоо Словени тоглогчдын эсрэг тоглож хожигдсон. Хоёрдугаар тойрогтоо АНУ-ын шигшээ багийг 50:47-оор хожиж гайхалтай ялалт авч "B" хэсгээс II байраар шалгарсан.

Хагас шигшээд "А" хэсгийн I байраар шалгарсан АНУ-ын хоёрдугаар багтай тоглосон юм. Маш нягт хамгаалалттай, жигд сайн ур чадвартай тоглогчидтой багтай өрсөлдөж Монголын баг 60:41 харьцаатай хожигдол хүлээж хүрэл медалийн төлөө тоглохоор болсон.

Үндсэн цаг дуусахад дөрвөн секунд дутуу байхад Монгол-Унгар 55:56 буюу нэг оноогоор хожигдож яваад эцсийн мөчид шидэлтээ амжилттай болгосноор Монголын өсвөрийн эрэгтэй шигшээ баг анх удаа оролцсон наадмаасаа хүрэл медаль хүртлээ.

#Teenagers #Sport #СагсанБөмбөг #Basketball #Freetime