Ариана Гранд: Coachella дээр BLACKPINK-ийг боломж таарвал үзнэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-03-29

Грэммигийн шагналт дуучин Ариана Гранд тун удахгүй болох Coachella наадамд оролцохоор төлөвлөсөн бөгөөд энэ үеэрээ өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийг үзэж магадгүй гэдгээ илэрхийлжээ.

Нэгэн фэн нь түүнээс “Та BLACKPINK гэж хэн болох талаар мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол, тэдний талаар шалгаад үзээрэй. Их сайн хамтлаг шүү. (тэд удахгүй Coachella-д оролцоно)” гэсний хариуд Ариана: “Би мэднэ ээ. Тэднийг /Coachella-гийн/ хоёр дахь 7 хоногийн үеэр боломж таарвал үзнэ” гэжээ.

Coachella наадам ирэх дөрөвдүгээр сарын 12-14 болон 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.

Дуучин Ариана Грандын хувьд дөрөвдүгээр сарын 14 болон 21-ний өдрийн тоглолтод оролцох бол BLACKPINK хамтлаг тус сарын 12 болон 19-ны тоглолтод оролцоно.

#Entertainment