TIME: Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэмд санал хурааж байна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-03-29

TIME сэтгүүлийн зүгээс, жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийг нэрлэдэг уламжлалтай.

Тэд 2019 оны шинжлэх ухаан, улс төр, соёл урлаг, бизнесийн болон спортын салбарын  хамгийн нөлөө бүхий хүмүүсийг  нэр дэвшүүлсэн бөгөөд үүнд олон нийтийн саналыг ч харгалзан үзэх юм байна.

TIME: “Хэдийгээр эцсийн үр дүнг манай сэтгүүлийн зүгээс шийдэх боловч бид уншигчдынхаа  бодлыг мэдмээр байна. Ирэх дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл явагдах уг санал асуулгын хариуг тус сарын 18-нд зарлах болно”

Ташрамд сонирхуулахад кпопын томоохон төлөөлөгч BTS хамтлаг уг жагсаалтад багтсан байна.

Та 2019 оны хамгийн нөлөө бүхий 100 эрхэмд саналаа  өгөх бол ЭНД дарна уу.

#TIME