Blackpink шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг задална


Э.Цовоо | YOLO.MN
2019-03-29

KPOP урсгалыг шинэ түвшинд хүргэсэн охидын хамтлаг бол BLACKPINK гэж үздэг. Тэд хамгийн сүүлд Ddu-Du-Ddu-Du хэмээх дуугаараа улам их амжилт олж, шүтэн бишрэгчдээ баярлуулаад байгаа бол ээлжит гэнэтийн бэлгээ задлахад бэлэн болжээ.

Тэднийг гуравдугаар сарын сүүлчээр шинэ дуугаараа эргэн ирнэ гэсэн цуурхал гараад байсан. Тэгвэл тэд ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Kill This Love” хэмээх шинэхэн мини альбомтайгаар эргэн ирэхээ мэдэгдлээ. Гишүүдийн teaser зураг цацагдсан ба цахим ертөнцийг шуугиулж байна. Одоо BLINK-үүдээ хүлээх л үлдлээ.

#Kpop