Тэмдэглэл хөтлөхөд туслах аппликэйшнүүд


Төлөвлөсөн ажлаа цагт нь амжуулж, цэгцтэй ажиллахад туслах чухал зэвсгийн нэг бол тэмдэглэл. Гэхдээ байнга тэмдэглэлийн дэвтэр авч явах хэцүү санагдаж байгаа бол гар утсандаа эдгээр аппликэйшнийг суулгаарай.

  1. Day one

Өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна дурсамжаа хадгалах арга билээ. Зураг, байршил, цаг агаар зэргийг ашиглан тэмдэглэлээ улам баяжуулах боломжтой. Өдөр бүр тэмдэглэл бичих нь амаргүй даваа. Тиймээс заримдаа зөвхөн зураг оруулж тухайн өдрөө тэмдэглэх боломжтой. Түүнчлэн код болон хурууны хээгээр түгжиж болдог нь энэ апп-ын давуу тал.

  1. Diaro

One day шиг мөн адил зургаар тэмдэглэл бүрийг өнгөөр ялгаж ангилах боломжтой. Dropbox-оо холбох шаардлагатай бөгөөд таны бүх тэмдэглэл dropbox-той тань холбогдоно. Гэхдээ тэмдэглэлийг Diaro-оос уншихад илүү ойлгомжтой.

  1. Reflectly

Өөрийн экаунт нээсний дараа “таны түүхүүд” гэсэн хэсэг угтах бөгөөд өдөр бүрийн бичсэн тэмдэглэл тань гарч ирнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь өдөр бүрийн тэмдэглэл бичихэд гарч ирдэг хэсэг юм. Танаас өөрийнхөө өдрийг хэрхэн өнгөрүүлсэн бэ? зэрэг асуултуудыг асуудаг. Жишээ нь: Өнөөдөр юу сурсан бэ, өнөөдрийг гайхалтай болгосон 3 зүйлийг нэрлээч, таны мөрөөдөл юу вэ гэх мэтээр асууна. Мөн өдөр бүрийг тань дүгнэж статистик болгон харуулдаг.

#Apps #Dairy #Өдрийн_Тэмдэглэл