“Эх дэлхийн иргэн” сэдэвт видео илтгэлийн уралдаан зарлагдлаа


О.Дорж | YOLO.MN
2019-03-27

Зориг сангийн тэтгэлэгт оюутнуудаас бүрдсэн "Цэлмэг оюун Цэвэр байгаль" төслийн багаас видео илтгэлийн тэмцээнийг зарласан байна. Уг тэмцээнд оролцох илтгэгч нь байгаль орчин болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд тулгамдаж буй асуудлыг хөндөж, тэдгээрийг шийдвэрлэх шийдлийг эрэлхийлэн цаашдын төлөвийг таамагласан агуулгатай илтгэлээ видео хэлбэрээр бэлдсэн байх ёстой ажээ. Илтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл өөрсдийн фейсбүүк хуудсаараа дамжуулан хүлээн авах юм байна.

Жич :

1. Видео илтгэл илгээсэн оролцогч бүр “Хувь хүний хөгжил” илтгэх урлагийн сургалтад хамрагдана.

2. Видео илтгэлийг зөвхөн Цэлмэг оюун Цэвэр байгаль фейсбүүк хуудсанд хүлээн авна. https://www.facebook.com/PureMindPN/  /илтгэлийг хүлээн аваад хариу илгээх болно/

3. Видео илтгэлийн уралдаанд маань клуб болон баг хамт олноороо оролцох боломжтой ба тухай баг хамт олныг төлөөлөх нэг хүн илтгэлийг танилцуулна.

#Competition