Сонирхолтой хөтөлбөрөөр баялаг “ЯПОН ПОП CОЁЛЫН ӨДӨРЛӨГ-2019” боллоо


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2019-03-26

Жил бүр Япон улсын Элчин сайдын яам, Япон соёл сонирхогчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Япон поп соёлын өдөрлөг-2019" энэ сарын 24-ны өдөр Corporate Hotel & Convention Centre-д  амжилттай зохион байгууллаа.

Энэ өдөрлөгт Японы Поп соёлыг сонирхогч олон хүүхэд залуус хүрэлцэн ирж анимэ дууны, косплэй, AMV болон дүр бүтээх тэмцээн зэрэг олон хөгжилтэй хөтөлбөрт хамрагдсан юм.

Хүслээ бичээд өлгөдөг сонирхолтой нэгэн булан байв. Үүнд маш олон залуус хүслээ өлгөж харагдлаа.

Япон бэлэг дурсгалын зүйлүүд, тоглоом зэрэг сонирхол татахуйц зүйл ч олон байв.

Өдөрлөгт оролцохоор хүрэлцэн ирсэн хүүхэд залуус хэрхэн хувирсныг харцгаая.

Косплэй тэмцээний үеэр

Өдөрлөгийн эргэн тойронд

#ЯпонПопСоёлынӨдөрлөг