ЯПОН ПОП СОЁЛЫН ӨДӨРЛӨГ ням гарагт болно


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2019-03-22

Японы поп соёлыг сонирхогчдын холбоо долоо дахь жилдээ залуучуудын цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Японы соёлд дуртай хүүхэд залууст зориулан “Япон поп соёлын өдөрлөг” арга хэмжээг энэ сарын 23 буюу ням гарагт Corporate Convention Center-д зохион байгуулах гэж байна. 


Та тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр косплэй, япон дууны, дүр зохион бүтээх, AMV зэрэг тэмцээн, аниме үзвэр, хөгжөөнт тоглоом, япон соёлын булангууд, хамтран ажиллагч байгууллагуудын үзэсгэлэн зэргийг үзэх боломж бүрдэх юм. 
Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ линкээр аваарай.

 

 

#ЯпонПопСоёлынӨдөрлөг