Баянгол дүүргийн скаутууд "Дотор зуслан" зохион байгууллаа


Д.Нямханд | YOLO.MN
2019-03-19

Аялж зугаалдаг урин цаг ойртож байгаатай холбогдуулаад Баянгол дүүргийн скаутын холбоо анх удаагаа "Indoor Camp" буюу "Дотор зуслан"-г энэ сарын 15-17-нд зохион байгууллаа.  Тус дүүргийн сургуулиудын каб скаут нийлсэн 110 гаруй хүүхэд дотор зусланд оролцлоо.
Ган зам 20-р сургуулийн спорт зааланд хүүхдүүд өөрсдөө майхнаа барьж тэндээ 2 шөнө 3 өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөлөө.
Эхний өдөр майхан барьж тус тусын урлагийн тоглолтоо үзүүлэв.


Хоёр дахь өдөр Нээлтийн үйл ажиллагаа болж, Баянгол дүүргийн засаг дарга, Монголын охид, эмэгтэй скаутын холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа ирж үг хэллээ.


Өдөр нь зохион байгуулсан “Өртөөчилсөн аялал” сургалтаас хүүхдүүд уяа зангилаа, пионеринг, Монголын үзэсгэлэнт газрууд, тоглоомууд, төрийн бэлгэдэл зэрэг олон зүйл мэдэж авсан.


Үдээс хойш бүгдээрээ Зайсан толгой руу салхинд гарч, Улаанбаатар хотын талаар, үүх түүхээсээ сонслоо. Дотор зуслангийн сүүлийн орой байсан болохоор зургуудыг нь үзүүлж инээд хөөр болцгоон оройн тойргоо хийгээд унтацгаалаа.

Харин өглөө нь хаалтын үйл ажиллагаа болж, хүүхдүүд хамгаалсан зэрэглэлийн тэмдгүүдээ гардан авцгаав. Хоёрхон хоногт хүүхдүүд их олон дурсамжтай, найз нөхөдтэй болоод  буцлаа.
Баянгол дүүргийн анхдугаар Indoor Camp-ийг зохион байгуулагч багш нарыг дурдахад:
1. Баянгол дүүргийн скаутын зөвлөлийн дарга Н.Оргилсайхан
2. Монголд скаутын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Д.Болдбаатар
3. 96-р сургуулийн Орос Англи хэлний багш Ч.Мөнхцэцэг       
4. 13-р сургуулийн гадаад хэлний багш Д.Цэцэгсүрэн
5. Баянгол хүүхдийн зуслангийн менежер Т.Цэцэгмаа
6. 54р сургуулийн гадаад хэлний багш Х.Энхжаргал
7. 22р сургуулийн бага ангийн багш Д.Нарангарав
8. Мөн 96-р сургуулийн венчирийн бүлгийн скаутууд Д.Нямханд Ц.Энхжин А.Ганцэцэг Э.Намуун Б.Дэлгэрмаа Т.Хүслэн нар хамтран ажиллаа.

#Scout