Оюутны волейболын 2019 оны аварга багууд тодорлоо


YOLO.mn | YOLO.MN
2019-03-15

Монгол Улсын Оюутны волейболын аварга шалгаруулах 2019 оны тэмцээн энэ сарын 9-14-нд МУИС болон ШУТИС-ийн зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 12 багийн 350 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөв.

Тэмцээнийг Монголын волейболын холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан ажиллалаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, Л.Эрдэнэпүрэв болон МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулсан юм.

ЭРЭГТЭЙ БАГ

1-р байр - Б.Даваадаш дасгалжуулагчтай, Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС,

2-р байр - Спортын мастер М.Бат-очир дасгалжуулагчтай, СДМ Г.Төрмандах ахлагчтай ШУТИС,

3-р байр - ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, О.Золбоо ахлагчтай ХААИС,

ЭМЭГТЭЙ БАГ

1-р байр - ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Б.Цолмон ахлагчтай МУИС,

2-р байр - Спортын мастер Б.Долгормаа дасгалжуулагчтай, Э.Бадамцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг,

3-р байр - ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

Тэргүүн байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС,

Хоёрдугаар байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС,

Гуравдугаар байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид шалгарлаа.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогч - ИЗОУИС-ийн тамирчин  Б.Батсуурь,

Шилдэг эмэгтэй тоглогч - МУИС-ийн тамирчин Б.Цолмон,

Шилдэг эрэгтэй дасгалжуулагч - ИЗОУИС-ийн багш Б.Даваадаш,

Шилдэг эмэгтэй дасгалжуулагч - МУИС-ийн багш, ОУХМ Э.Эрдэнэбилэг нарыг шалгаруулж цом гардуулан өглөө.

Тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУИС-ийн Биеийн тамирын тэнхим, Монголын волейболын холбооны шүүгчдийн зөвлөлд талархал илэрхийлье.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

#Sports