Ц.Энгүүн "Аримун" продакшны бүтээл "Халуун зүрх" киноны дууг дуулжээ


YOLO.mn | YOLO.MN
2019-03-12

Жүжигчин, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар хамтран "Аримун" продакшн байгуулж, анхны уран бүтээл болох "Халуун зүрх" уран сайхны киногоо нээхээр бэлдэж байна.

Эмэгтэй хүн ямар ч зовлонг дааж чаддагийг, дотоод сэтгэлд нь ямар их хүч чадвар, тэсвэр тэвчээр оршиж байдаг тухай харуулсан уг киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, найруулагчаар Д.Ганцэцэг ажиллажээ.

Сонирхуулахад, "Халуун зүрх" киноны дууг гол дүрийн бүсгүйд зориулан бүтээсэн бөгөөд "The Voice of Mongolia" шоуны үндэсний ялагч Ц.Энгүүн дуулжээ. Тэрбээр киноны анхны хувилбарыг үзээд, гүн сэтгэгдэлтэй үлдэж, зохиолчтойгоо дуугаа хэрхэн дуулах талаар ярилцсан тухайгаа ярьсан юм.

Энэхүү дууны үгийг Д.Ганцэцэг бичиж, аяыг Б.Цогбаяр хийсэн байна.

"Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ
Үргэлжлэл болсон үр үлдэнэ..."

Сэтгүүлч А.Мишээл

#Энгүүн #Халуун_Зүрх