Эмэгтэйчүүдийн эрчүүдээс ялгарах 15 ДАВУУ ТАЛ


YOLO.mn | YOLO.MN
2019-03-07

Эмэгтэй хүн бүрт байгалиас өгөгдсөн эсвэл нийгэм аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн давуу чанарууд бий. Тэгвэл тэдгээрээс дараах баримтуудыг дурдаж болно. 

1. Эмэгтэйчүүд хүйтэн цаг агаарт эрчүүдээс илүү тэсвэртэй. Эмэгтэй хүний арьс эрэгтэй хүнийхийг бодвол илүү зузаан өөхөн давхаргатай. Энэ нь тэдний арьс зөөлөн, булбарай, эмзэг байдгийн шалтгаан аж.

2. Эмэгтэйчүүдийн үнэрлэх чадамж эрчүүдийнхээс илүү. Тэд эрчүүдээс илүү олон төрлийн үнэрийг ялган үнэрлэж чаддаг. Энэ нь зөвхөн эмэгтэй хүнд байдаг эстроген даавартай холбоотой. 

3. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ярих чадвартай. Эмэгтэй хүн ярихдаа таван төрлийн авиа ашигладаг бол эрчүүд ердөө гурвыг нь ашигладаг.

4. Эмэгтэйчүүдийн бие организм эрчүүдийнхээс илүү халдвартай тэмцдэг. Эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс олон тооны улаан эс байдаг бол эмэгтэй хүнд илүү олон цагаан эс байдаг. Ингэснээр эмэгтэй хүний бие гадны биетийг хурдан илрүүлж чаддаг аж. 

5. Эмэгтэйчүүд илүү урт насалдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодоход эрсдэлд өртөх магадлал илүү их байдаг. Эмэгтэйчүүд архи, тамхи бага хэрэглэж хүнд ажил хийдэггүй. Гэхдээ энэ хэв маяг жилээс жилд өөрчлөгдөж байгаа учраас эмэгтэй хүний дундаж наслалт буурч байна.

6. Эмэгтэйчүүд архидалт, өвчин эмгэгт өртөх нь бага, нийгмийн хорт зуршлуудад дургүй байдаг. Гэвч донтохдоо амархан байдаг гэнэ. 

7. Эмэгтэй хүн нийгэмд чөлөөтэй, эр хүн шиг ч байж болдог. Хэрэв эрэгтэй хүн эмэгтэйлэг хувцаслаж, харьцах юм бол хүмүүс шоолж эвэртэй туулай үзсэн мэт хүлээж авдаг. Харин эмэгтэй хүн эрэгтэйлэг хувцаслахад харин ч хүмүүс хүндэтгэлтэй, таатай ханддаг гэнэ шүү.

8. Сургуульд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү сайн үнэлгээтэй сурдаг. Таны туулсан сургуулийн амьдрал үүнийг нотлоод өгөх байх.

9. Эмэгтэй хүн уйлах бараг л хэвийн үзэгдэл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин эрэгтэй хүн уйлах юм бол “эмзэг”, “нялцгай” гэж нэрлэгддэг. 

10. Эмэгтэйчүүд гэмт хэрэг үйлдэж шоронд орох магадлал бага. Учир нь эмэгтэйчүүд эрсдэл хийх төрөлхийн дургүй бөгөөд аливаа муу зүйлээс холуур байдаг байгалийн зан авиртай. Харин эрчүүд эрсдлээс айдаггүй, хэт зоригтой байдал нь түргэддэг. 

11. Эмэгтэй хүн хэцүү байдлаас амархан гарах чадвартай. Мөн байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг. Хамгийн энгийн жишээ нь тэд олон нийтийн газар нэг чанга хашхираад л хүмүүсийн анхаарлыг татаж дэргэдэх хүнээ ичгэвтэр байдалд оруулж чадна.

12. Эмэгтэйчүүд амиа хорлох нь бага. Тэгвэл эрэгтэйчүүдийн амиа хорлох магадлал эмэгтэй хүнээс 3,5 дахин их байдаг гэнэ. 

13. Эмэгтэйчүүд бэлгийн дарамт учруулдаггүй. Мэр сэр гардаг ч энэ нь эрчүүдийг бодоход хэд дахин бага тоон үзүүлэлттэй байдаг. 

14. Эмэгтэй хүн тэр бүр гэрлэх санал тавьдаггүй. Мөн эмэгтэй хүн эрчүүдийг болзоонд урих нь маш ховор. Учир нь энэ нь романтик биш гэж хүмүүс үздэг байна. 

15. Эмэгтэйчүүд аюултай ажлаас хол байдаг. Эмэгтэй хүн эрсдэл ихтэй ажилд орвол хүн бүр санаа зовдог. Жишээ нь, хүнд юм өргөх, цахилгаан техник хэрэгсэлд зөвхөн эрчүүд л ойртдог шүү дээ.

Эх сурвалж: www.storypick.com

А.Эрхэмбаяр

 

#Gender