"Монголын нэг өдөр" хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2019-03-07

Соёл амралтын Зайсан хилл цогцолбор, АртиКоур галерей хамтран “Монголын нэг өдөр” сэдэвт гар зургийн уралдааныг Монгол улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд зарлаж байна.

Уралдааны зорилго: “Монголын нэг өдөр” сэдвийн дагуу хүүхэд багачуудын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, эх орноо ямар байдлаар харж, ямар байгаасай гэж бодож мөрөөдөж явдагийг нь зурсан зургаараа дамжуулан тэдний нүдээр харан, дотоод ертөнцийг нь нээхэд оршино.

Хамрах хүрээ: 
• 5-10-н нас
• 11-16-н нас

Тавигдах шаардлага: 
• A4 форматтай /210x297мм/ хэмжээтэй.
• Зурсан зургийнхаа ар талд зургийн нэр, тайлбар, овог нэр, төрсөн он сар, утасны дугаар, сургууль, анги гэсэн мэдээллийг бичсэн байх.

Бүтээл хүлээн авах хугацаа:
• 2019/03/01-ээс 2019/03/25-ийг хүртэл

Бүтээл хүлээн авах газар:
• МУЭвлэлийн 2-р давхарт Артикоур галерейн байр, Утас:9999-9259, 9925-9559

Шалгаруулалт:
• Насны ангилал тус бүрт Шилдэг 25, нийт 50 бүтээлийг шалгаруулна.

Шагналын сан:
• Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборын нэрэмжит шагнал

Үзэсгэлэнгийн нээлт:
• Гар зургийн уралдаанд ирүүлсэн бүх бүтээлээр Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборт гуравдугаар сарын 31-нд үзэсгэлэн нээгдэх болно.

#Competition