Дэлхийн хамгийн залуухан ТЭРБУМТАН 21 настай Кайли Женнэр


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-03-07

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Forbes сэтгүүлээс саяхан гаргасныг хүргэж байна. Нэгэн цагт магадгүй чиний нэр энэ жагсаалтад багтаж, бүр тэргүүлэхийг хэн ч үгүйсгэхгүй  wink

  • АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хөрөнгө 3,1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, үүгээрээ Forbes сэтгүүлийн 36-р байрт бичигдэж байна.  Хөрөнгийн хэмжээ буурч байгаа бусад тэрбумтнуудыг бодвол ерөнхийлөгч Трампын үзүүлэлт өссөн хэмээн Forbes сэтгүүл мэдээлжээ.
  • Жефф Бозос хоёр жилийн турш дэлхийн хамгийн баян хүн хэмээн нэрлэгджээ. Амазоны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал тэрээр анхны “100 тэрбум ам.долларын” хөрөнгөтөн болсон юм.
  • Өдгөө 21 настай Кайли Женнэр дэлхийн хамгийн залуу тэрбумтан нэрээр өргөмжлөгдөөд байна. Кайли Косметкийн үүсгэн байгуулагч тэрээр өнгөрсөн жил 360 сая ам.долларын борлуулалт хийснээс хойш энэ жил Forbes сэтгүүл түүний хөрөнгийг нэг тэрбум доллар болсон хэмээжээ.
  • Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг. Түүний хөрөнгө 8,7 тэрбум ам.доллароор буурч  62,3 тэрбум ам.доллар болсон нь түүний эзлэх байрыг буурахад хүргээд байгаа юм. Үүний шалтгаан нь нийгмийн сүлжээний үймээн самуунаас болж компанийн хувьцааны үнэ буурсантай холбоотой.
  •  Билл Гейтс 96,5 ам.тэрбум долларын орлогоороо 2-р байранд орсон байна. Microsoft-ийн үүсгэн байгуулагч тэрээр 2001 оноос хойш Forbes сэтгүүлийн жагсаалтыг 12 удаа тэргүүлсэн юм.
  • Америкийн бизнесийн магнат Уоррен Баффет түүний хөрөнгө 1,5 тэрбум доллароор буурч 82,5 тэрбум ам.доллар болсон ч тэр 3-р байрт бичигдсээр байгаа юм.

Эх  сурвалж: cbsnews.com            

#Forbes