Хүмүүс тэр бүр мэддэггүй Европын ГАЙХАМ 8 ГАЗАР


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2019-03-04

Манай дэлхий дуусашгүй гайхамшгаар дүүрэн. Тэр дундаа Европын гайхамшгийг тоочоод баршгүй. Энд хүмүүсийн сайн мэддэггүй газруудыг онцлон сонирхуулахыг зорилоо. 

1. Burano /Итали/

Энгийн хэрнэ цаанаа л нэг өвөрмөц дэгжин хэв маягийг Burano-гоос л харж болно. Яагаад гэж үү? Ердөө л энэ энгийн байшингуудаас болж буй хэрэг. Арслангийн хонхтой цамхгаас эхлээд гүн ногоон гудмаар дүүрэн үзэсгэлэнтэй байшингууд бий.

2. Isle of Skye /Шотланд/

Skye арал нь Шотландад байрладаг ба хүмүүсийн гарт хөндөгдөөгүй цөөхөн газруудын нэг. Уран зөгнөлт зохиолын цоо шинэ хуудас мэт ямар нэгэн нууцыг өөртөө хадгална.

3. Bohinj /Словени/

Үзэсгэлэнтэй Bohinj нь Словенид байрлах үл мэдэх нууцаар баялаг газруудын нэг юм.  Жулиан Альпадын зүрхэн хэсэгт нь оршиж, Нэнжийн хөндийн ногоон ургамлаар хүрээлэгдсэн байдаг. Энэ нь өдгөө Словенид байрлах хамгийн том нуур билээ.

4. Sintra /Португали/

Уулын жижигхэн тосгонд байрлах үзэсгэлэнтэй  нэгээхэн хэсэг бол энэхүү шат юм. 27 метр өндөртэй уг шатыг нууц ёслол хийхэд зориулж барьсан гэдэг.

5. Ronda /Испани/

Ронда ардын бүсгүйчүүдийг шулам хэмээн сэжиглэн уг 120 метрийн өндөртэй гүүрнээс шиддэг байсан түүхтэй. Өдгөө уг гүүр нь ард иргэдийн зорчдог гүүр болжээ.

6. Kizhi Pogost /ОХУ/

18-р зуунд баригдсан Kizhi Pogost сүм нь  яахын аргагүй түүхийн баримт мөн билээ. Олон зуун арлын дунд байрлах нь асар их нууцыг өөртөө хадгалдгийг илтгэх мэт байна.

7. Hvar /Хорват/

Дундад зууны үед  Венецийн эзэнт гүрэн хүчирхэгжиж байхад  уг боомт тун ч чухал байжээ. Одоо бол уг хотыг зорих гэсэн жуулчдын хөл тасардаггүй нь лавтай.

8. Civita di Bagnoregio /Итали/

Civita di Bagnoregio нь дундад зууны үеийн хамгийн сэтгэл татам хот байв. Гэвч Италийн сэргэн мандалтын үед орхигдсон хот болон хувирчээ. Уг хотыг “Үхэж буй хот” гэдэг ч нэрийг нь үл тоох жуулчид тус хотыг өдрөөс өдөрт олноороо зорьсоор байна.

Эх сурвалж: theculturetrip.com

#Travel