Олны танил залуус хүүхэд насаа дурссан “Оюунлаг залуус Монголын ирээдүй”


Д.Нямханд | YOLO.MN
2019-02-27

Хавар болж хүүхэд залууст зориулсан, мэдлэгийн хүрээгээ тэлэх, хүндэлж явдаг хүмүүсээсээ зөвлөгөө авах боломжийг олгох арга хэмжээнүүд ар араасаа зохион байгуулагдсаар байна.

Өнгөрсөн бямба гарагт /2019.02.22/ Буянт-Ухаа цогцолбор сургуулийн дэргэдэх “ASTRA” клубийн анхны нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа болох “Оюунлаг залуус Монголын ирээдүй” уулзалтыг Hub Innovation Center-д амжилттай зохион байгууллаа.

ЗОЧИН ИЛТГЭГЧИД

1.   Киви хамтлагийн дуучин Voice of Mongolia шоуны шүүгч УКА буюу Д.Уламбаяр

Тэрээр өөрийн бага нас, өсвөр үеийнхээ тухай, хүссэн мэргэжлээ сонгох талаар дурсамжаасаа хуваалцан ирсэн хүүхдүүдэд үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

2.   UB COMEDY Батаа буюу Б.Батбилэг

Батаа бол та бүхний сайн мэдэх “Ub comedy”-г үүсгэн байгуулагч, ганцаарчилсан төрлөөр үзвэр үзүүлдэг тоглолт зохион байгуулдаг. Энэ удаа өөрийн бага нас уналт босолтынхоо талаар хөгжилтэй, сургамжтай яриа өрнүүллээ.

3.   “Mongolian next top model” шоуны ялагч Цэкү буюу Б.Цэрэндолгор

Шүдний эмч загвар өмсөгч тэрээр өсвөр насныханд тулгамддаг “Хүнтэй харьцах ба айдас” сэдвээр ярилцаж зөвлөгөө өгч ярилцлаа.

“АСТРА” клубийн үүсгэн байгуулагч, Буянт ухаа цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч М.Дөлгөөн:

YOLOСайн байна уу? Клубээ танилцуулна уу?

-Манай клуб 2018оны 12-р сарын 22-нд байгуулагдсан өсвөр үе залууст хандсан үйл ажиллагаа явуулдаг.

YOLOЯмар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?

-Хамгийн анхны том арга хэмжээ маань өнөөдөр болж байна. Харин сургуульдаа тодорхой хэмжээгээр олон зүйлс зохиосон.

YOLOЯагаад энэ клубийг байгуулах болсон бэ?

-Өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийн тулд томчуудыг хүлээж суухгүйгээр бид хийх ёстой гэж бодоод санаа нийлсэн хүүхдүүд нийлж байгуулсан

YOLOХэдэн гишүүнтэй вэ? Гишүүн нэмж авах уу?

-Одоогоор үүсгэн байгуулсан 4 гишүүнтэй. Нэмж хүүхэд бүртгэж авна.

YOLOЗорилго нь юу вэ?

-Үлгэр дуурайл болохоос гадна нийгэмд эерэг хандлага түгээх зорилготой.

#Event