Хүүхдийн дүр бүтээхдээ тэд хэдэн настай байсныг нь мэдэх үү?


Д.Нямханд | YOLO.MN
2019-02-27

Зарим киног үзээд та өсвөр насны хүүг арай л овортой юм гэж харж байсан байх. Тэгвэл найруулагч нар тус дүрд 20 аль хэдийн гарсан жүжигчдийг сонгосон болоод тэр. Гэхдээ тэд дүрээ гайхалтай бүтээж, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ.

  1. Тоби Магуайр - “Хүн аалз”

Өсвөр насны хүүгийн дүрд гайхалтай тоглосон бас нэгэн жүжигчин бол Тоби. 29 настай Тоби 17-той хүүгийн дүрд тоглосон.

  1. Ширли Хендерсон - “Харри Поттер ба нууцлаг өрөө”

13 настай охины дүрд тухайн үед 37 настай байсан Ширли Хендерсон тоглосон нь гайхмаар.

  1. Том Веллинг - “Smallville” кинонд

Том Веллинг сургуулийн сурагчийн дүр бүтээхдээ 25 настай, 190 см өндөртэй байжээ. Харин кинонд тэрбээр 15 настай хүү.

  1. Павел Прилучный: “Хаалттай сургууль”

Оросын жүжигчин Павел Прилучныйг хүмүүс нас нь тодорхойгүй жүжигчин гэдэг. Түүнд ямар ч дүр тохирдог. Дээрх кинонд л гэхэд Павел 24-тэй байхдаа 16 настай хүүхдийн дүр бүтээж байжээ.

  1. Леонардо Ди Каприо. “Чадвал намайг барь”

Лео энэ кинонд гайхалтай тоглосон хэмээн шүүмжлэгчид үздэг. 16 настай хүүгийн дүрийг бүтээхдээ Лео 28 настай байв.

  1. Борис Корчевников. “Цэргийн сургууль”

Телевизийн хөтлөгч Борис Корчевников Суворовын сургуулийн 14 настай сонсогчийн дүрд тоглохдоо 24-тэй байжээ. Синициний дүр нь түүнд маш их амжилтыг авчирсан билээ.

#HollywoodStars