Алита бол дайны сахиусан тэнгэр


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-02-19

Ирээдүй ямар байх бол гэсэн олон янзаар төсөөллөө хүмүүс бие биедээ хуваалцдаг. Гэхдээ ихэнх хүн цахим эрин үе, киборг ертөнцөөр ирээдүйгээ төсөөлдөг болжээ. Тэгвэл ирээдүйг зөгнөн маш олон кинонуудын бас нэгэн өвөрмөц таамаг уран бүтээлийг танилцуулахад бэлэн боллоо.

2019 оны нэгэн хүлээлт биеллээ олж, “Дайны сахиусан тэнгэр” шууд л жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Найруулагч Жэймс Камероны шинэхэн бүтээл болох “Alita: Battle Angel” дэлгэцнээ гарсан долоо хоногтоо 36,5 сая ам.долларын ашиг олсон нь “Lego movie 2”-той орлогоороо тэнцсэн боловч IMDB үнэлгээний сайтад 7.6 гэсэн үзүүлэлттэй байгаа нь уг кино Вox office-д тэргүүлэхэд нөлөөлсөн юм.

“Alita: Battle Angel” 122 минут үргэлжлэх бөгөөд таныг огшоосон, уйлуулсан, инээлгэсэн, гайхшруулсан сэтгэл хөдлөлөөр тасралтгүй бөмбөгдөх юм.

Хэдий ажил, хичээл ном гээд завгүй яваа ч энэ кинонд зав гаргахад харамсахгүй байх. Дахиж ийм кино гараа ч уу, үгүй ч үү.

Alita: Battle Angle making movie

#BoxOffice #AlitaBattleAngel