“Youth Opportunities International Summit 2019”-ын талаар бидний мэдэх хэрэгтэй зүйлс


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2019-02-19

Залуу үеийнхэнд зориулсан хамгийн том, богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэгтгэсэн хамгийн том платформ Youth Opportunities, түүний YO аппликэйшнийг бид мэддэг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн 115 оронд салбартай Youth Opportunities байгууллагын Монгол улсын төлөөлөгчийн газар “Youth Opportunities International Summit-2019” (“YOIS-2019”) анхдугаар олон улсын чуулганыг албан ёсны эрхтэйгээр “Corporate Convention Center”-д гуравдугаар сарын 2-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Монгол улсад зохион байгуулагдах гэж буй уг чуулган олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, анхаарах зүйлс зэрэг нэгдсэн мэдээллийг 500+ оролцогчдод нэг дор хүргээд зогсохгүй суралцахуйн тууштай хамтрагч/найзаа олоход тань туслах бүх насныхан хамрагдах боломжтой нээлттэй уулзалт юм .

YOIS 2019 чуулганд ирснээр та:

1.       Олон улсын илтгэгчийн үнэтэй зөвлөгөөг сонсох,

2.       Гадаад, дотоодын урт болон богино хугацааны тэтгэлэгүүдийн мэдээллийг авах,

3.       Тэтгэлэгт хөтөлбөрт ямар аргачлалаар бэлдэх хэрэгтэйг, анхаарах зүйлс нь юу байдаг талаар зөвлөгөө сонсох,

4.       Гадаадад суралцуулахад зуучилдаг, тусалдаг найдвартай байгууллагуудтай нэг дор уулзаж, цагаа хэмнэх, эргэлзээгээ тайлах,

5.       Хамтдаа тэтгэлгүүдэд бэлдэх, тууштай ПАРТНЕРАА ОЛОХ;

6.       Олон улсын байгууллагад САЙН ДУРЫН ажилтнаар элсэх;

7.       Гадаад хэлний сургалтын төвүүд болон зуучлах байгууллагуудын хөнгөлөлт, СУПЕР шагнал хожих боломжтой.

3-р сарын 2-нд болох ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР:

09:30 Оролцогчдын БҮРТГЭЛ

10:00 Олон улсын МЭНДЧИЛГЭЭ

10:05 "YOUTH OPPPORTUNITIES" Танилцуулга

10:10 "ДОТООДЫН тэтгэлэгт хөтөлбөрүүд" хэлэлцүүлэг №1

10:50 Өглөөний цайны завсарлага

11:10 "ОЛОН УЛСЫН БОГИНО хугацааны тэтгэлэгт хөтөлбөр" хэлэлцүүлэг №2

11:50 Олон улсын ОНЛАЙН ИЛТГЭЛ

12:00 Өдрийн цайны завсарлага

12:20 "ОЛОН УЛСЫН УРТ хугацааны тэтгэлэгт хөтөлбөр" хэлэлцүүлэг №3

13:00 СУПЕР дүбер азтануудын мөч

13:20 Суралцахуйн ХАМТРАГЧаа олох нетворкинг /Хаалт/

Youth Opportunities байгууллагын Монгол дахь зохицуулагч Ч.Золзаяагаас чуулганы талаар зарим зүйлийг тодруулж асуулаа

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Анх Youth Opportunities олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрыг анх хэрхэн нээж байсан бэ?

-Албан ёсны төлөөлөгчдийн сонгон шалгаруулалт хийгдэж 2018 оны есдүгээр сард 115 оронд албан ёсоор төлөөлөгчидтэй болсон. Тэр үер материалаа явуулж Монголд салбараа нээх эрхийг авсан.

YOLOЭнэ удаагийн арга хэмжээ ямар хэлбэрээр зохион байгуулагдах вэ?

-Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, олон улсын  урт хугацааны болон богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр, гэсэн 3 үндсэн хүрээг хамарч явагдана. Зохион байгуулалтын хэлбэр нь 3-4 илтгэгч /панелист/ 1 хөтлөгчтэй 3 сэдвийн хүрээнд ярилцаж, дундуур нь гадаад илтгэгчид маань илтгэлээ тавина.

YOLOОролцогчдын энэ арга хэмжээнээс олж авах хамгийн чухал зүйл юу вэ?

-Зах зээл дээр маш олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр байгаагаас өөрт тохирсон хөтөлбөрөө сонгох, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл байдаггүй. Энэ хөтөлбөрөөс залуучууд маань илтгэгчдийнхээ туршлагаас мэдэж авах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэлтэй болох, мөн сайн дурын төсөл хөтөлбөрүүдэд энэ арга хэмжээний үеэр хамрагдах, бүртгүүлэх боломжтой.

YOLOЗохион байгуулалтын үйл явцад ямар хүндрэлүүд гарч байна вэ?

-Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа учраас тэндээс маш олон зөвшөөрөл авах шаардлагатай байгаа нь үйл явц удаан байсан. Мөн цагийн зөрүүнээс болж шөнө ажиллах шаардлага гарч байна.

YOLOБусад төстэй арга хэмжээнээс юугаараа ялгарч чадах вэ?

-Нэгд энэ бол цогц арга хэмжээ болно. Хоёрт чуулган нь олон улсын гэдэг утгаараа маш өргөн агуулгатай, илүү олон мэдээлэл авах боломжтой. Гуравт бид маш олон хөнгөлөлт урамшуулал, шинэ хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг олгоно.

 

Өөр орны хүүхдүүд сайн дурын багахан хэмжээний аян хийгээд, тэрийгээ дөвийлгөн маш сайн илэрхийлж чаддаг. 

YOLOАливаа арга хэмжээний гол цөм нь сайн дурын ажилчид байдаг. Сайн дурын ажилчдаа хэрхэн сонгож авсан бэ?

-Энд нэлээн олон арга хэмжээнд ажиллаж байсан туршлагатай залуучууд ажиллаж байгаа.

YOLOЦаашдаа ямар арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Бид дараагийн удаа илүү нарийвчилсан, тухайлсан жижиг арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

YOLOЯмар байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа вэ?

-Энэ үеэр Фаро сургалтын төв нэг азтан шалгаруулж, ирсэн бүх зочдод хөнгөлөлт олгоно. Мөн “World Education” дэлхийн 22 оронд суралцах болон зуучлалын анхан шатны зөвлөгөө өгөхөөс гадна нэг азтан шалгаруулна. Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг анх удаа дадлагын хөтөлбөр зарлаж байгаа ба энэ үеэр бүртгэл нь явагдаж, Lead Mongolia хөтөлбөрийн албан ёсны танилцуулгууд явагдах болно.

YOLOМонгол залуучуудын хувьд түгээмэл гаргадаг алдаа нь таны харснаар юу вэ?

-Зорилгоо оновчтой тодорхойлж чаддаггүй. Тухайн тэтгэлэгт хөтөлбөрт зорилгыг юун түрүүнд тусган харж, зорилгынхоо төлөө юу хийснээр нь үнэлдэг. Тэрийгээ ойлгомжтой илэрхийлж чаддаггүй юм шиг санагддаг. Ихэнх богино хугацааны хөтөлбөрүүд маань  заавал англи хэлний оноотой байхыг шаарддаггүй. 12 жилийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд маш ихээр ирж байна. Даанч тэд маань мэдээлэл дутмаг байдал, залхуу зан , өөрийгөө илэрхийлэхдээ муу зэргээс болж алддаг. Харин өөр орны хүүхдүүд сайн дурын багахан хэмжээний аян хийгээд, тэрийгээ дөвийлгөн маш сайн илэрхийлж чаддаг. Эдгээр л гол дутагдлууд нь юмуу даа.

#YOIS2019