Энэ онд нээлтээ хийх "Frozen 2" хүүхэлдэйн киноны богино трейлерийг цацжээ


YOLO.mn | YOLO.MN
2019-02-14

Уолт Дисней кино компанийн бүтээсэн "Frozen" хүүхэлдэйн киноны нэгдүгээр анги 2013 онд дэлгэцнээ гарч, хүүхэд багачуудын хамгийн дуртай бүтээлүүдийн нэг болсон билээ.

Тэгвэл Диснейн уран бүтээлчид "Frozen 2" хүүхэлдэйн киноны богино трейлерийг өнөөдөр цацжээ. Хоёр минут үргэлжлэх трейлерт ямар нэгэн яриа ороогүй бөгөөд үйл явдлын хэсгээс харуулсан байна.

Киноны шинэ ангийг өмнөх ангийн уран бүтээлчид хийж байна. Найруулагчаар Женифэр Ли болон Крис Бак нар ажиллаж байгаа аж.

"Frozen 2" хүүхэлдэйн кино 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд АНУ, Их Британид арванхоёрдугаар сарын 26-нд Австралид нээлтээ хийнэ.

Сонирхуулахад, "Frozen" шилдэг анимейшн киногоор шалгарч Оскарын шагнал хүртэж байв. Мөн үзэгч хүүхдүүдийн дуртай “Let it go” Оскарын шилдэг киноны дуугаар шалгарч байсан билээ.

Сэтгүүлч Э.Онон

#Entertainment