Дуртай дуугаа дуудлагадаа татаад ХОСООРОО ED SHEERAN үзье!


YOLO.mn | YOLO.MN
2019-02-12

Тан руу залгасан хүнд арай өнөөх л “дүүд дүүд” ая сонсогддог хэвээрээ юм биш биз? Тэгвэл даруйхан дуудлаганыхаа аяыг шинэчлээрэй. Учир нь "Монгол Контент" компанийн зүгээс Мобиком, Юнителийн хэрэглэгчдийн дунд нэгэн гайхалтай урамшууллыг зарлаад байна.

Яг ямар урамшуулал вэ гэж үү? HiTone (Mobicom) болон UniMusic (Unitel) үйлчилгээний хэрэглэгчдээс тус бүр нэг, нэг ялагч Тайланд орноор аялах эрх, түүгээр ч зогсохгүй нийслэл Бангкок хотноо болох алдарт дуучин Ed Sheeran-ы Divide World Tour тоглолтыг ХОСООРОО үзэх эрхийн эзэд болох аж.


Уг урамшуулалд оролцох тун чиг амархан. Та ердөө л 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд HiTone эсвэл UniMusic дууны сангаас дуртай дуу, ая, мэндчилгээний контентийг татан авч дуудлагадаа тохируулахад хангалттай.

Дуу татаж авах, тохируулах заавар: (HiTone UniMusic)

Харин та хараахан уг үйлчилгээний хэрэглэгч болж амжаагүй бол бүү санаа зовоорой, Мобикомын хэрэглэгч бол ON мессежийг 455 дугаарт, Юнителийн хэрэглэгч бол ON мессежийг 1455 дугаарт илгээхэд л болно.

Уг урамшууллын ялагчдыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр www.gogo.mn сайтаар ШУУД дамжуулалт хийн шалгаруулах аж.

Дашрамд хэлэхэд өөртөө дуу татан авч, өөрийн дугаараас хэн нэгэнд бэлэглэвэл таны ялагч болох магадлал нэмэгдэнэ. Танд амжилт хүсье!

Дэлгэрэнгүй мэдээллийг:

| hitone.mn | Mobicom.mn | 2222 | Unitel.mn | 1414

#EdSheeran