5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

БНХАУ-ын Засгийн газрын бакалавр, магистр болон докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


О.Дорж | YOLO.MN
2019-02-11

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны хичээлийн жилд манай орноос тус улсад нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

⚫ Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0-оос дээш,

25 хүртэлх насны;

⚫ Цахим өргөдөл

⚫ Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврт суралцах бол холбогдох математикийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай;

⚫ Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0-оос дээш, 35 хүртэлх насны;

⚫ Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0-оос дээш, 40 хүртэлх насны;

⚫ Хятад хэлний зохих түвшний, эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

БҮРТГЭЛ

Бүртгэл 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана. /scholarship.esis.edu.mn/grant/

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14:00-17:00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

БҮРТГЭЛИЙН СИСТЕМД БАЙРШУУЛАХ ХУВИЙН БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ

⚫ Иргэний үнэмлэх

⚫ Гадаад паспорт

⚫ Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;

⚫ Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;

⚫ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт;

⚫ Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

⚫ Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг;

⚫ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом;

⚫ HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол хавсаргана уу;

Бүртгэлийн баталгаажуулалт Дээр дурдсан материалыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасна хэмээн мэдэгджээ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 14.00-17.00 цагийн хооронд 51-267131, 11-321974 утсаар лавлана уу.

Мөн холбогдох мэдээллийг цаг тухайд нь БНХАУ-ын ЭСЯ болон БСШУСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк хаягаас тогтмол шалгаж байгаарай.

Эх сурвалж : mecss.gov.mn

#Scholarship