YOLO зөвлөмж: Өндөр өсгийттэй ч хөл өвдөхгүй...


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-02-09

Өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэйчүүд гайхалтай харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэсэн хэдий ч, өндөр өсгийтэй гутал өмсөж үзэсгэлэнтэй сайхан харагдахын зэрэгцээ тухгүй байдал, зовиур биднийг үргэлж дагадаг.

Хөлд эвтэйхэн, таныг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулж чадах төгс гутлаа сонгох хэд хэдэн арга байдаг бөгөөд тэдгээр аргыг охиддоо хүргэж байна.

ӨДӨР ТУТМЫН ХУВЦСАН ДЭЭР ӨМСӨХӨД ТОХИРОМЖТОЙ ӨНДӨР ӨСГИЙТ

Хэчнээн өндөр өсгийт өмсөхийг хүсэж байсан ч өдөр тутмын ажилдаа зориулан арай намхан өсгийтэй гутал сонгохыг зөвлөж байна. Өндөр өсгийтийг удаан хугацаанд өмсөхөд өвдөгний үе ба шөрмөсийг гэмтээх эрсдэлтэй. Нуруу нугасны асуудал ч үүсгэдэг гэдэг. Хүмүүс гоо үзэсгэлэн бол өвдөлт гэж хэлдэг ч, илүү тохь тухтай амьдрахын тулд аль болох нам өсгийтэй гутал сонгоорой.

  • Хамгийн энгийн зүйл бол эмч нарын зөвлөмжийг дагаж мөрдөх. Эмч нар өдөр тутмын хэрэглээнд зориулсан өсгийг 4 см-ээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулдаг.
  • Тав тухтай гутал сонгох өөр нэг арга бол өсгий ба ул хоорондын зайг анхаарч үзэх явдал юм. Өндөр өсгийтэй байсан ч уг зай 6 см бол аюулгүй гэж тооцдог.

ҮДЭШЛЭГТ ӨМСӨХ ӨНДӨР ӨСГИЙТ Ч ТУХТАЙ, АЮУЛГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

  • Эхний арга нь биеийн онцлог шинжийг харгалзан сонголт хийх явдал юм. Та өндөр, хөлийнхөө уртыг хэмжээд дараах томьёог ашиглана уу.

(ӨНДӨР / ХӨЛИЙН УРТ - 1.61) * 10. Үүний хариу таны өмсөх туфлийн өсгийний тохиромжтой өндөр юм.

  • Хоёр дахь арга нь дээрх зурагт үзүүлсэнчлэн сандал дээр суун хөлөө урагш жийж хөлийн өсгийнөөс өлмий хүртэлх зайг хэмжинэ. Таны авч байгаа хэмжилт өмсөх хамгийн тохиромжтой өндрийг тодорхойлно.

Бусад анхаарах зүйлс

Хэмжээ. Барьсан гутал өмсөх нь хөлийг өвтгөдөг бөгөөд бага зэрэг сулдаа зүгээр байдаг.

Материал. Хамгийн тохь тухтай гутал нь байгалийн suede буюу арьсаар хийсэн гутал юм.

Өсгийний хэлбэр. Сонгосон гутал тань танд хэр сайн тохирч байгааг шалган удаан алхаж үзээрэй. Түүнчлэн, өсгийн байрлалд анхаарлаа хандуулаарай. Урагшаа, эсвэл дотогшоо "муруй" биш байх ёстой. Хэрвээ ийм гутал өмсөж байгаа бол маш олон асуудал үүсэхийн зэрэгцээ шагайгаа гэмтээх ч аюултай.

 

Амжилтгүй худалдан авалт хийхээс зайлсхийхэд тань тус болох аргуудыг хүргэсэн гэдэгт итгэлтэй байна.

Хүн зөв гуталтай бол дэлхийг засаглаж чадна гэж би хатуу итгэдэг  /Б.Мидлер/

#Fashion #HighHeels