Таны онцгой чадвар юу вэ? - GLASS (2019)


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-01-29

Өвөрмөц чадвартай хүмүүс гэж байдаг уу? Бүх хүмүүс супер хүчтэй юу? Эдгээр асуултад тань ноён Гласс хариулахад бэлэн болжээ. Тус кино нь IMDB-гээс 7.1 гэсэн үнэлгээ авсан нь муугүй амжилт юм. Нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо 73.5 сая ам.доллар олно гэдэг мөн л муугүй үзүүлэлт юм. Box Office-ийн жагсаалтыг та манай yolo.mn сайтын нүүр хуудсаас харах боломжтой.

Та Glass киног үзэхээсээ өмнө 2000 онд дэлгэцнээ гарсан Unbreakable болон 2016 онд гарсан даруйдаа нэг хэсэгтээ шуугиулж чадсан Split киног үзэхийг зөвлөж байна. Учир нь тус кинонуудын гол баатрууд болох 23 махбодыг өөртөө шингээгч, аюулыг урьдаас мэдэрдэг Давид, хэмжээлшгүй ухаантай Елигийн хан хүү нар Glass кинонд бүгд нэгдэцгээсэн юм.

M.Night Shyamalan-ны зохиолыг бичиж найруулсан Glass кино нь үзэгчдийн дунд чамгүй хүлээлт үүсгээд байв. Гол дүрүүдэд олон киногоор үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн Samuel L.Jackson, “Хатуу самар” киногоороо алдартай Bruce Willis, Split киногоороо кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан James McAvoy нар тогложээ.

Өвөрмөц далдын хүчний тухай гэмээр найруулга таныг хэсэгтээ бодолд автуулна. Харин үүний дараа киноны зангилааг бүрэн тайлснаар танд дахин үзэх хүсэл өөрийн эрхгүй төрөх биз ээ. Магадгүй таны супер чадвар кино үзэх ч юм билүү...?

Glass 2019 making the movie

#Movie