“Ирээдүйг өнгөлөх Монголын залуус” арга хэмжээ мягмар гарагт болно


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2019-01-27

“Ирээдүйг өнгөлөх Монголын залуус“ арга хэмжээ энэ сарын 29-нд буюу ирэх мягмар гарагт болно. “Итгэл Найдвар Хайр” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд урлаг соёл, боловсролын салбарт амжилттай яваа эрхмүүдийг урин, нэг өдрийн турш сонирхолтой илтгэлүүд тавьж, өөрсдийн амжилтад хүрсэн түүх, туршлага, шинэ соргог мэдээг түгээх ажээ.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсоноор мэдлэг мэдээлэл аваад зогсохгүй бусдад тусламжийн гараа сунган ирээдүйг гэрэлтэйгээр харахад нь тусалж байгаа хэрэг гэнэ. Учир нь үйл ажиллагааны бүх ашиг Хан-Уул дүүргийн 7-р хороонд орших ганц бие ахмадуудад хандив болон хүрэх юм.

Арга хэмжээний илтгэгчид:

Хаана: Сант Асар

Хэзээ: 1-р сарын 29-нд 11:00-15:00 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#Event