5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Jason & Jayel нар ВЛОГ ХЭРХЭН ХИЙХ ТУХАЙ залуучуудад зөвлөв


О.Дорж, Т.Мөнхжин | YOLO.MN
2019-01-22

Шинэ эриний хүмүүс бидний сонирхол өдөр ирэх тутамд хувирч өөрчлөгдсөөр байна. Тэгвэл сүүлийн үед залуучуудын дунд тренд болж буй үзэгдэл бол влог буюу богино хэмжээний цуврал дүрс бичлэг хийх. Үүгээр дамжуулан нийгэмдээ эерэг хандлага төрүүлж, тодорхой хэмжээний орлого ч олох боломж бүрдсэн.

“116” бүжгийн студийн бүжигчин хос Ш.Билэгсайхан, Б.Оюуномин нар влогуудаа Jason & Jayel Youtube хуудсаараа дамжуулан үзэгчиддээ хүргэдэг. Харин тэд үе тэнгийнхэн, өсвөр үеийнхэндээ зориулсан “Хэрхэн влог хийх вэ?” /I am a Vlogger/ сэдэвт сонирхолтой уулзалтаа нэгдүгээр сарын 18-нд Workcentral Mongolia төвд амжилттай зохион байгууллаа.

Тэд дараах зөвлөмжүүдийг нийт влог сонирхогч залуучууддаа хүргэсэн юм.

1.       Хэрвээ англи хэлтэй бол гадаад зах зээлд илүү өргөн боломж бий.

2.       Бүтээлч сэтгэлгээгээ ашиглах.

3.       Влог хийхэд утас болон камер ялгаагүй.

4.       Хүний анхаарал татахуйц thumbnail /бичлэгийн идэвхгүй үед нүүрэнд гардаг зураг/ зурагтай болох.

5.       Видеогоо засч янзлах чадвар үргэлж хэрэг болно.

6.       Влог хамгийн ихдээ 10-15 минутад багтаж байвал зүгээр.

7.       Хэн түрүүлж сэтгэнэ тэр үргэлж ялна.

Дээрх уулзалтаас бэлтгэсэн ФОТО сурвалжилгыг хүлээн авна уу!

Мөн бид тун удахгүй тэдэнтэй хийсэн ярилцлагаа хүргэх болно.

#Влог_хөтлөх