Сэтгэл хөдөлгөм, богино хэмжээний 12 солонгос цуврал


Э.Цовоо | YOLO.MN
2019-01-21

Өмнөд Солонгосын кино урлаг өндөр хөгжсөн гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө биз ээ. Дэлхий даяар солонгосын цуврал болон нэг ангит кинонуудыг шимтэгчдийн тоо эрс өсч байна.

Бид энэ удаа үзэгчдийг уярааж, мөн инээлгэж чадсан хамгийн алдартай 12 богино хэмжээний цуврал киног YOLO-чиддоо санал болгож байна. Цаг завтай үедээ үзэхэд харамсахааргүй кинонууд шүү.

12. You Drive Me Crazy

Анги: 2

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 30 минут

Агуулга: Найман жилийн турш сайн найзууд явсан дөрвөн залуугийн амьдрал нэг шөнийн дотор маш хөгжилтэйгөөр өөрчлөгдөх болно.

11. Secret Queen Makers

Анги: 7

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 15 минут

Агуулга: Нэгэн азгүй боловч өөртөө итгэлтэй бүсгүй их дэлгүүрт явж байгаад санаандгүй олон зүйлтэй учирснаар түүний амьдралд гайхалтай зүйлс тохиолдох болно.

10. Queen of The Ring

Анги: 6

Нэг ангийн үргэлжлэх хугацаа:  30 минут

Агуулга: Нэгэн охин сургуулийнхаа хамгийн хөөрхөн хөвгүүнд дурласнаар кино эхэлнэ. Харин охин тэрхүү залууг нэгэн бөгжний тусламжтайгаар өөрийн болгож чадна .

9. Seven First Kisses

Анги: 8

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 12 минут

Агуулга: Хүнтэй үерхэж үзээгүй нэгэн бүсгүйд гайхамшиг гэмээр зүйл тохиолдсоноор долоон сайхан залуутай болзох боломж гардаг. Түүнд өөр юу тохиолдох бол ?

8. The Boy Next Door

Анги: 15

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 6 минут

Агуулга: Хоёр залуугийн хөгжилтэй хамтын амьдралыг харуулсан уг инээдмийн кино нь Солонгос улсдаа маш өндөр хандалттай байсан. Хүний амьдралд тохиолддог энгийн зүйлсийг хөгжилтэйгөөр харуулсан уг кино танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

7. Page Turner

Анги: 3

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут

Агуулга: Төгөлдөр хуурч болохоор бэлдэж байсан охин ослын улмаас хараагаа алдсанаар түүний амьдрал ямар ч утгагүй болж эхэлнэ. Харин тэрээр төгөлдөр хуур сурахыг хүсдэг нэгэн залуутай танилцсанаар кино сонирхолтойгоор өрнөнө.

6. One Sunny Day

Анги: 10

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 12 минут

Агуулга: Ким Жи Ху хэмээх залуу Жэжү арал дээр ажиллаж байгаад бүх зүйлээ хулгайд алдана. Харин түүнтэй яг ижилхэн байдалд орсон бүсгүй тааралдах ажээ. Ийнхүү тэд хамтдаа нэгэн арга бодож олдог.

5. Splash Splash Love

Анги: 2

Хугацаа: 70 минут

Агуулга: Данби бол ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч. Тэрээр хичээлдээ муу тул хаашаа ч хамаагүй алга болохыг хүсдэг байлаа. Данби ЭЕШ-ын шалгалтын өдрөө үнэхээр яахаа мэдэхгүй явж байхдаа санамсаргүйгээр нэгэн шалбааг дээр гишгэтэл тэрээр Жусоны үед буюу дээр үе лүү ирсэн байдаг.

4. Be Positve

Анги: 6

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 10 минут

Агуулга: Найруулагч мэргэжлээр төгсөж буй залуу Хуан Дон кино хийж дипломын ажлаа дуусгах ёстой байлаа. Гэвч тэдний сургуулийн захирал алдартай хүнийг кинондоо тоглуулбал сургуульд буй камер зэргийг ашиглаж болно, түүнээс биш сургуулийн эд хэрэглэлийг ашиглуулахгүй хэмээжээ. Киногоо заавал хийж байж төгсөх ёстой учир Хуан Дон хуучин найз бүсгүй, алдартай од Хэ Жүнээс тусламж авахаас өөр аргагүйд хүрнэ.

3. Puck

Анги: 2

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 70 минут

Агуулга: Залуу хүн амьдралын төлөө хэрхэн тэмцэж, дуртай зүйлээ хийвэл хэчнээн жаргалтай байж болдгийг харуулсан кино юм.

2. Another Parting

Анги: 5

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 10 минут

Агуулга: Амьдрах хүсэлгүй болсон залуу, бүсгүй хоёр амьдралынхаа сүүлчийн өдрийг хамтдаа өнгөрөөхөөр шийддэг. Тэд хамт бүхнийг хийж үзээд амиа хорлохоор шийддэг ч эцсийн мөчид тэд амьдрахыг хүсэх болов уу ?

1.  We Broke Up

Анги: 10

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 15 минут

Агуулга: Хөгжимчин залуу болон их сургуулийн оюутан бүсгүй хоёр салсан боловч заавал ч үгүй хамт амьдрах хэрэгтэй болдог. Шалтгаан нь юу бол?

#KoreanDrama #СолонгосКино