Карл Попперын нэрэмжит мэтгэлцээний аварга шалгаруулах нээлттэй тэмцээний бүртгэл өнөөдөр дуусна


Б.Мишээл | YOLO.MN
2019-01-17

Хувь хүний хөгжлийн Франклин клубийн хоёр жилийн ойн хүрээнд Карл Попперын нэрэмжит мэтгэлцээний аварга шалгаруулах нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 19-нд болно. Тус тэмцээн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын өөрийгөө илэрхийлэх ур чадвар, логик сэтгэлгээ, мэтгэлцэх ур чадварыг ахиулахын сацуу чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зорилготой юм.

Хамрах хүрээ: ЕБС-ийн 7-12-р ангийн сурагчид

Бүртгэл: Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны өрөөнд 2019 оны 01-р сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана

Тэмцээн: Отгонтэнгэр их сургуулийн Б байрны хурлын зааланд 2019 оны нэгдүгээр сарын 19-нд 09:30-аас зохион байгуулагдах болно.

Мэтгэлцээний шийдлүүд

  1. Хиймэл оюун ухааны хөгжил хүмүүсийг хөгжилд хөтлөхөөс илүү ирээдүйд нь заналхийлж байна
  2. Зарим салбарт роботуудыг хүний оронд ажлуулах нь зөв
  3. Хүүхэд хөдөлмөр эрхлэх нь гэр бүлд ашиггүй
  4. Дээд боловсрол эзэмшихдээ нийгэмд илүүдэлтэй мэргэжил сонгох явдлыг төрөөс зохицуулах нь зөв
  5. Ухаалаг утас ирээдүйн иргэдийг ухаангүй болгож байна
  6. Байгалийн баялгийг хойч үедээ зориулж хадгалах нь өнөө үеийнхний төлөө зарцуулахаас дээр

Холбоо барих утас: 80991188, 88664927, 80219161, 94949555, 99621794

#Competition