TEEN Researcher: Код бичиж сурцгаах уу?


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2019-01-15

“Кидс Код Академи” ХХК, “Хамтын Дэлбээ” ТББ болон Санхүү эдийн засгийн их сургуулийн Мэдээллийн системийн менежментийн тэнхим хамтран Монголд анх удаа өсвөр насны сурагчдад зориулсан "Тeen Researcher: Coding Bootcamp 2019" үйл ажиллагааг энэ сарын 16-19-нд зохион байгуулах гэж байна.

Үйл ажиллагааны зорилго нь сурагчдыг:

  • Бүтээлч, шинийг эрэлхийлдэг хандлагатай
  • Асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг
  • Байгалийн ухаан болон нийгмийн ухааны хичээлдээ дуртай 
  • Сонирхлоо танин мэдэж, хөгжүүлдэг болгон төлөвшүүлэх явдал хэмээн зохион байгуулагчид тодорхойлжээ.

Уг үйл ажиллагаанд хамрагдах сурагчид програмчлал сураад зогсохгүй сурсан мэдсэнээ ашиглан нийгмийн судалгаа хийж, анимэйшн бүтээх юм.

Програмчлалыг хэцүү зүйл гэж халшралгүй, сонирхолтой, бүтээлч, сурагчдын оролцоонд тулгуурлан явагдах уг 4 өдрийн арга хэмжээний үеэр шинийг мэдэж боломжоо ашиглахыг зохион байгуулагчид уриалжээ.

ХЭН: 12-14 настай буюу 6-8-р ангийн сурагчид

ХЭЗЭЭ: 2019.01.16-19-нд 09:00-16:00 цагт

ХААНА: СЭЗИС-ийн Мэдээллийн системийн тэнхим дээр

ЮУ БОЛОХ ВЭ: Сурагчид 4 хоногийн турш

Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://www.facebook.com/events/1650246561941002/

#TeenResearcher