Инстаграмд өндөгний зураг хамгийн олон like авчээ


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-01-15

Энгийн нэг өндөгний зураг инстаграмын хамгийн олон like-ыг авч, телевизийн шоуны од Кайли Женнерийн зургийн хандалтыг гүйцжээ.

Тус зургийг 2019 оны нэгдүгээр сарын 5-нд world_record_egg нэртэй хаягаас нийтэлжээ. Харин Кайли Женнер охиныхоо зургийг 2018 оны хоёрдугаар сарын 6-нд нийтлэн, өнөөдрийг хүртэл 18 сая like цуглуулаад байсан юм. 

Өмнөх тэргүүлэгч зураг:


Өндөгний зургийн like гурван цагийн дотор 14-өөс 18 сая болж нэмэгджээ. Харин хэдхэн цагийн дараа 20 сая гаруй like-тай болсон байна. Үүнээс гадна Инстаграм дээр хамгийн олон like-тай 20 зургийн жагсаалтад өмнө нь дандаа хүний зураг ордог байсан бол анх удаа өндөг буюу хүнээс өөр зүйлийн зураг уг жагсаалтад багтлаа.

Эх сурвалж: CNET

#Instagram