Өсвөр насны ХАЙР ДУРЛАЛЫН тухай таван кино


1. The kissing booth

Элл багаасаа хайрлаж явсан залуу Ноатай “kissing booth” хэмээх хандив цуглуулах аян дээр үнэсэлдсэнээр бүх зүйл эхэлнэ. Энэ киног үзсэнээр сандрал догдлолыг зэрэг мэдэрнэ.

2. Everything, Everything

Гадагшаа гарч болдоггүй өвчтэй Мэдди хөрш залуу болох Оллид дурласнаар үргэлжилнэ. Тэдний хайр шилэн цонхоор хязгаарлуулдаг ч тэд хайрлахаа зогсоодоггүй. Та бүхний сэтгэлийг татах гайхалтай бүтээл.

3. To all the boys I’ve loved before

Хайртай болсон бүх хөвгүүддээ захиа бичдэг ч өөртөө дурсамж болгон хадгалдаг Lara jean нэг л өдөр захиагаа задарчихна гэж төсөөлөөгүй. Түүний захиаг авсан анхны хайр болох Петр Кавински тэр хоёрын хайрын түүх үүгээр эхэлнэ.

4. Everyday

Өдөр бүр өөр хүний биед сэрдэг А гэх залуу Рианон хэмээх охинд дурласнаар бүх үйл явдал эхэлдэг. Рианон ч мөн түүнд дурлах бөгөөд зөвхөн А-гийн өөрийг нь ширтэх харцаар түүнийг таньдаг. Хүний дотоод сэтгэлд дурлаж болдог гэдгийг харуулсан кино.

5. Midnight sun

Эцэст нь хамгийн сэтгэл хөдөлгөм киног онцолж байна. Наранд гарч болдоггүй охин Кэти Прайз 10 жилийн турш цонхоор нууцхан ширтэж байсан дурлалт залуу Чарли Рийдтэй галт тэрэгний зогсоол дээр учирснаар үйл явдал өрнөдөг.

Эх сурвалж: lacuna.com

#Movie