Агуу AQUAMAN


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-12-28

Далай тэнгисийн гүнд орших Аугаа Атлантис хот.

Энэхүү хотыг чиглүүлж удирдаж, дэлхийг хамгаалах их үүрэг хаан Артурт иржээ.

Сайн байна уу? Газар усны эзэнтэн минь...

Хүн аалз (Spider man), Төмөр хүн (Iron man), Супер хүн (Superman), Хүн сарьсан багваахай (Batman) зэргийг бид сайн мэднэ. Тэд бүгд хүн, гэхдээ бүгд ер бусын чадвартай хүмүүс. Тэгвэл та бүхэн усан хүн буюу Aquaman-ийг хүлээн авцгаана уу? Супер баатруудын түүхийг дэлгэцнээ буулгадаг DC studio энэ удаа өмнө нь гаргаж байсан харанхуй бүрхэг стилээ 180 градус эргүүлж чаджээ. “Justice League”, “Batman vs Superman dawn of justice”, “Man of steel” зэрэг бүтээлүүдээс нь тэс ондоо гэгээлэг, өнгөлөг бүтээл болсон гэж болно. Тус кино 143 минут үргэлжлэх хугацаандаа таныг нэг ч хором уйдаахгүйгээр барахгүй нэг хэсэгтээ таны толгойноос энэ их адал явдал гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Aquaman нээлтээ хийсэн анхны долоо хоногтоо 488 сая долларын ашиг олон box office-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Харин танд гэж зөвлөхөд энэхүү гайхалтай бүтээлийг бүрэн мэдрэх үүднээс 4DX болон IMAX танхимыг сонгон үйлчлүүлээрэй. Ингээд Аугаа Атлантис хотод уулзацгаая.

Aquaman кино хэрхэн бүтсэн тухай дүрс бичлэгийг толилуулж байна

#Movie, #HollywoodStars