Майли Сайрус, Лиам Хемсворт нар хуримаа хийжээ


YOLO.mn | YOLO.MN
2018-12-27

26 настай поп дуучин Майли Сайрус, жүжигчин Лиам Хемсворт нар албан ёсоор хуримаа хийжээ. Тэд гэр бүл, дотны найз нөхдийн хамт цомхон хуримын ёслол хийсэн байна.

Хосуудын хуримын зургууд даваа гарагаас эхлэн цахим ертөнцөөр тарж эхэлсэн юм. Харин өчигдөр Майли Сайрус инстаграм хуудсандаа цагаан даашинзтай Лиам Хемсвортыг тэвэрч буй зургаа “10 жилийн дараа” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Хосууд 2009 онд танилцсан бөгөөд 2012 онд сүй тавьснаа зарлаж байв. Гэсэн ч удалгүй салж гурван жил тусдаа байсны дараа 2015 оноос дахин болзож, харилцаагаа сэргээж эхэлсэн юм. 2016 онд Сайрус Эллен Деженересийн шоунд оролцож байхдаа түүнтэй дахин сүй тавьсан гэдгээ мэдэгдэж байв.

Сайрус салалтынхаа тухай “Billboard”-д ярихдаа “Би маш их өөрчлөгдөх хэрэгтэй болсон. Гэнэт л хүн өөрийгөө танихаа больдог. Бид харилцаагаа шинээр эхлүүлж нэг нэгэндээ дахин дурлах хэрэгтэй болсон” гэжээ.

Нэмж сонирхуулахад, залуу хос маань веган буюу ургамлан хоолтой бөгөөд амьтны эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо олон нийтэд удаа дараа хүргэж байсныг та бүхэн санаж байгаа бизээ.

Тэд Малибу дахь гэртээ хамт амьдарч байсан ч өнгөрсөн сард Калифорнид гарсан гал түймрийн улмаас орон гэрээ алдсан байна. Хос хоёр Малибу санд сэргээн засварлалтад зориулан 500,000 ам.долларыг хандивлажээ.

Эх сурвалж: CNN

Сэтгүүлч Э.Онон

#HollywoodStars