Тураах, эрүүлжүүлэх хүч өглөөний цайнд бий


Өглөө өлсдөг хүн бараг үгүй. “Өлсөхгүй байгаа юм чинь юм идээд яах вэ. Турахад нэмэртэй” гэж бодож байвал маш буруу. Учир нь өглөөний цай уусны дараа бие өөрт хэрэгтэй шим тэжээлээ шүүн авч өдрийн хүчээ сэлбэдэг. Өглөөний цай биед гүйцэд шингэдэг тул өөхлөлт үүсэхэд нөлөөлөхгүй гэж үздэг. Харин өглөөний цайнаас татгалзвал таны бие өдрийн идсэн зүйлийг тань өөх болгон хувиргадаг гэнэ. Иймээс өглөөний цай ууж хэвших нь эрүүл мэнд хийгээд гоо үзэсгэлэндээ хөрөнгө оруулж буй хэрэг юм.

ӨГЛӨӨНИЙ УНД УУСНААР ӨӨР ЯМАР АЧ ТУС ХҮРТЭЖ БОЛОХ ВЭ?

1.     Сэтгэл санаа өргөнө

Өглөөний сэтгэл санааны байдал өдрийн сайхан бүхний эхлэл болдог. Хэрвээ та өглөөний цайгаа тогтмол уувал бие махбод тань эрч хүчээр дүүрч таныг сайхан ааштай болгодог.

2.     Бодисын солилцоо сайжруулна

Хүн унтаж амрах үед бодисын солилцоо удааширдаг. Бодисын солилцоог хэвийн байдалд оруулах зүйл бол эрүүл өглөөний цай юм.

3.     Таргалалтаас сэргийлнэ

Хүн унтаж байх үедээ хангалттай калори шатааж чаддаггүй. Ийм байдалтай өглөөний цайгаа алгасах нь калорыг улам хуримтлуулж, таргалах шалтгаан болдог байна.

4.     Өдөрт авах ёстой калорын чухал хэсгийг өгдөг

Өглөөний цай танд өдөрт зайлшгүй авах ёстой калорын хэмжээний 20-35 хувийг өгдөг. 

5.     Жин хасахад тустай

Өглөө цайгаа ууж гарах нь жингээ барьж, хүссэн жиндээ очиход туслах хамгийн чухал зүйл юм. Мөн өглөөний цай уухгүй гарах нь таргалах гол шалтгаануудын нэг болдог тул та заавал өглөөний цайгаа ууж хэвшээрэй.

6.      Чихрийн шижин
Судалгаагаар өглөөний цай уудаггүй хүмүүс өдөр бүр уудаг хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин тусах магадлал 2 дахин их гарчээ. Энэ өвчнөөр жил бүр 3.8 сая хүн хорвоог орхиж байна.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД СОНГОХ ХЭРЭГГҮЙ ХООЛ ХҮНС:

  • Хоносон хоол
  • Хурц, тостой хоол
  • Хэт чихэрлэг зүйлс

ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД ЗОХИМЖТОЙ ХООЛ ХҮНС:

  • Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно.
  • Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой.
  • Өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш, омлет гээд ямар ч аргаар боловсруулан хэрэглэж болно. Цагаан болон ногоон хоолтнууд /веган/ эдгээрийг шар буурцгийн уургаар орлуулан хэрэглэдэг.
  • Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Будааны зутан идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт. 
  • Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, шүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундаа заавал уумаар байвал өдрийн цагаар уухыг зөвлөе.

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг Монгол ардын зүйр үг зүгээр нэг бий болоогүй биз ээ. Эрүүл амьдарцгаая.wink

#ЖингээХасъя