2019 онд нээлтээ хийх кинонууд


Т.Мөнхжин | YOLO.MN
2018-12-16

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй цөөнгүй кино 2019 онд нээлтээ хийх нь ээ. 1941 онд анх үзэгчдэд хүрч байсан “Дамбо” хүүхэлдэйн киноны уран сайхны кино хувилбараас эхлээд алдарт “The Conjuring” аймшгийн киноны дараагийн зохиол ч мөн ирэх онд дэлгэцнээ амилах нь ээ. Ингээд та бүхэндээ 2019 онд нээлтээ хийх кинонуудыг танилцуулъя.

1.   The Curse of La llorona

Нээлт:  2019 оны дөрөвдүгээр сарын 19

Найруулагч:  Жамес Ван /James Wan/

Дуу оруулсан:  Линда Карделлини /Linda Cardellini/  Патриц Веласкес  /Patricia Velásquez/  Ирен Кенг /Irene Keng/

Үйл явдал: 1970 онд Лос Анжелес хотод домогт сүнс Ла Лаура хүүхдүүдийг авахаар эргэн ирнэ.

2.  The Lion King

Нээлт:  2019 оны долдугаар сарын 29

Найруулагч:   Жон Фавро /Jon Favreau/

Дуу оруулсан:  Дональд Гловер / Donald Glover/

Чиветел Эджиофор / Chiwetel Ejiofor/

Бейонсе / Beyoncé/

Үйл явдал:  Африкийн Саваннад ирээдүйн хаан болох Симба төрснөөр бүх зүйл эхэлнэ.

3. Captain Marval

Нээлт:  2019 оны гурав дугаар сарын 8

Найруулагч:  Кевин Фейж /Kevin Feige/

Дуу оруулсан:  Бри Ларсон /Brie Larson/, Жемма Чан /Gemma Chan/, Маккенна Грейс /Mckenna Grace/

Үйл явдал:  Ахмад Марвел галактик болон харийнхны дайны дунд баригдаж үйл явдал цааш үргэлжилнэ.

4.   Joker

Нээлт:  2019 оны 10-р сарын 4

Найруулагч:  Тодд Филлипс /Todd Phillips/

Дуу оруулсан:  Хоакин Феникс /Joaquin Phoenix/, Зази Битц /Zazie Beetz/

Үйл явдал: Артур Флек Жокер гэж нэрлэгдэх гэмт хэрэгтэн болон хувирна.

5. Dumbo

Нээлт:  2019 оны гуравдугаар сарын 29

Найруулагч:  Эрен Крюгер /Ehren Kruger/

Дуу оруулсан: Ева Грин /Eva Green/, Колин Фаррелл /Colin Farrell/

Үйл явдал:  Хүнд хэцүү циркийн эзнээс хоёр жаал шинэ төрсөн зааны тугал Дамбог хамгаалдаг.

6.   Aladdin

Нээлт:  2019 оны тавдугаар сарын 24

Найруулагч:  Дан Ли /Dan Li/

Дуу оруулсан:  Наоми Скотт /Naomi Scott/, Уилл Смит/ Will Smith/, Билли Магнуссен /Billy Magnussen/

Үйл явдал: Аладдин элсэн тасархай дахь агуйгаас хүсэл биелүүлэгчийг олж буйгаар кино эхэлдэг.

7.   Pokémon Detective Pikachu

Нээлт:  2019 оны тавдугаар сард

Найруулагч:  Мари Парент /Mary Parent/

Дуу оруулсан:  Райан Рейнольдс /Ryan Reynolds/, Кэтрин Ньютон /Kathryn Newton/

Үйл явдал: Залуу эр аавыгаа алга болсон нууцыг мэдэхийн тулд Detective Pikachu-тай хамтран адал явдалд гарна.

#MovieBox