Эмма Стоун КРУЭЛЛА-гийн дүрийг бүтээнэ


Юука | YOLO.MN
2018-12-12

Гурван жилийн турш яригдсан “Круэлла Де Виль” уран сайхны киноны гол дүрд Эмма Стоун тоглохоор боллоо.

The Hollywood Report-ийн мэдээлснээр “101 гөлөг” хүүхэлдэйн кино “Круэлла Де Виль” нэртэйгээр  дахин дэлгэцнээ гарах бөгөөд энэ удаад Эмма Стоун (Emma Stone) Круэлла шулмын дүрийг бүтээхээр болсон байна.

2014 онд нээлтээ хийсэн “Maleficent” уран сайхны кино дэлхий даяар 758 сая ам.долларын ашиг орлоготой ажилласан тул “Круэлла Де Виль” ч мөн адил амжилттай  байна хэмээн найдаж байгаа гэжээ.

1961 онд нээлтээ хийсэн Уолт Дисней (Walt Disney) компанийн “101 гөлөг” хүүхэлдэйн кино өдгөө ч бидний үзэх дуртай бүтээл хэвээрээ билээ.

Уг хүүхэлдэйн киноны Круэлла (Cruella) шулмын дүрд Бетти Лу (Betty Lou) дуу оруулсан бөгөөд 1996 онд нээлтээ хийсэн “101 гөлөг” уран сайхны киноны Круэллагийн дүрд  Гленн Клоуз (Glenn Close)  тоглосон юм.

 Эх сурвалж: dailymail.co.uk

#Entertainment