MAMA 2018’-ын эргэн тойронд


Юука | YOLO.MN
2018-12-04

Азийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг MAMA (Mnet Asian Music Awards) тун удахгүй Өмнөд Солонгос, Хонконг, Японд 12-р сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус наадмын энэ жилийн нэр дэвшигчид болон оролцох оддын нэрс тодорхой болжээ.

Хөтлөгч

 “MAMA 2018”-ыг  Паг Бугом (Park Bo Gum), Жон Хэин (Jung Haein) нар хөтлөхөөр болжээ.

ОРОЛЦОХ УРАН БҮТЭЭЛЧИД

  • Японд зохион байгуулагдах арга хэмжээнд BTS,  Twice, IZ*ONE, Monsta X, Wanna One нар оролцох бол Хонконгт болох наадамд мөн BTS, Wanna One, Momoland,  Got7 болон Seventeen хамтлаг оролцох юм байна.
  • Харин Өмнөд Солонгост болох наадамд G (idle), The Boyz,   Stray Kids, Dean, Loona, IZ*ONE, Wanna one гэх мэт маш олон уран бүтээлчид оролцохоор болжээ.
  • Mnet-ийн мэдэгдсэнээр энэ жилийн наадамд Жанет Жэксон урилгаар оролцох аж.
  • SM болон YG  энтэртайментийн уран бүтээлчид оролцохгүй гэж мэдэгджээ.

“Mnet Азийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслол”-ын хаалтын үйл ажиллагааг тус наадамд оролцож буй хамгийн нэр хүндтэй, ахмад уран бүтээлч хийдэг уламжлалтай. 1999 оноос хойш зохион байгуулагдсан уг наадмын хаалтыг YG болон SM-ийн уран бүтээлчид хийдэг нь бичигдээгүй хууль байв. Гэсэн ч энэ жилийн наадамд тус энтэртайментүүд уран бүтээлчдээ оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байна. Учир нь “MAMA”-ийн түүхэн дэх хамгийн их хандалттай 10 үзүүлбэрийн долоо нь YG энтэртайментийн хамтлаг, дуучдынх байдаг аж. Мөн үүн дээр EXO (SM) нэмэгдэх бөгөөд Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий 2 энтертаймент оролцохгүй байх шийдвэр гаргасан нь олны гайхшралыг төрүүлжээ. Гэсэн ч “MAMA”-г зохион байгуулагчид эдгээр энтэртайментийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч наадам хэвийн явагдана гэдгийг мэдэгдсэн юм.

“MAMA 2018”-д нэр дэвшсэн уран бүтээлчдийн жагсаалт болон дуртай уран бүтээлчдээ санал өгөх бол ЭНД дарна уу.

#Kpop, #MAMA2018