“Ирээдүйн ажил мэргэжил” залуучуудын зөвлөгөөнд оролцогчид саналаа эрх баригчдад хүргэнэ


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2018-12-03

“Ирээдүйн ажил, мэргэжил” залуучуудын зөвлөгөөнийг 11-р сарын 23-нд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд 21 аймгийн 100 залуучуудыг урьж оролцуулсан бөгөөд ирээдүйд одоогийн ажил хөдөлмөр хэрхэн өөрчлөгдөх вэ, үүнтэй уялдуулан хэрхэн өөрсдийгөө бэлдэж, зохистой хөдөлмөр эрхлэх тухай зөвлөлдлөө.

Залуу үеийнхэн бидэнд ирээдүйн мэргэжил, ажил маш чухал. Өсвөр үеийн залуучууд болон ямар нэг ажил мэргэжил эзэмших хүсэлтэй хүмүүсийн хувьд бидэнд ямар мэргэжил хэрэгтэй вэ, ямар мэргэжил илүү их эрэлттэй байх вэ зэрэг сэдвээр санал бодлоо солилцож, өөрсдийн бодлоо илэрхийлэх хэрэгцээ шаардлага ямагт байдаг. Энэ удаагийн зөвлөгөөн эдгээр 100 залуучуудад таатай боломж боллоо. Тэд зөвлөгөөний үед гаргасан саналуудаа нэгтгэн бодлого тодорхойлох шатны дээд албан тушаалтнуудад хүргүүлж хэрэгжүүлэх зорилго тавьжээ.

Мөн зөвлөгөөнийг тохиолдуулан  7-13 насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, 14-18 настай хүүхдүүдийн дунд эсээ бичлэгийн уралдаан, оюутан залуучуудын дунд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан, насны хязгаар тавилгүйгээр фото зургийн уралдаан зэргийг зарласан бөгөөд бүтээлүүдийг зөвлөгөөний үеэр дэлгэн тавьжээ.

#Event