5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

CONVERSE 100 жилийн дараа ЗАГВАРАА ӨӨРЧИЛЛӨӨ


Сондор | YOLO.MN
2016-06-09

Гутал үйлдвэрлэгч Converse компани өнгөрсөн зуунд ч тэр, энэ зуунд ч тэр нэг л загварын гутлаар залуусыг хөл нүцгэн явуулсангүй. Харин одоо компани шинэ загвараа танилцуулж байна.

Өнгөрсөн жил Chuck Taylor загвартаа амжилттай шинэчлэл хийж чадсан учраас одоо All Star загвараа мөн адил өөрчлөхөөр шийджээ.

Шинэ загварыг Converse All Star Modern гэж нэрлэсэн бөгөөд 1920-иод оны үеийн анхны загвараасаа тэс өөр болсон байна. Илүү хөлд эвтэйхэн шинэ загвар Hi, Ox гэсэн хоёр төрлөөр худалдаанд гарах юм.

Converse-ийн дэд ерөнхийлөгч Брайн Чиоффи “Бид орчин үеийн хэв шинжийг тусгаж, спортод дуртай хэрэглэгчдэд төгс тохирох эвтэйхэн шинэ загвар бүтээлээ. Илүү эвтэйхэн, илүү хөнгөн, орчин үеийн, гэхдээ нөгөө л Converse” гэжээ.

Шинэ загвар нь хар, улаан, ногоон, цэнхэр, цагаан гэсэн таван өнгөний сонголттойгоор энэ сарын 16-ны өдрөөс эхлэн 130-140 ам. долларын үнээр зарагдах юм байна.

 

Эх сурвалж:

 

#ХувцасЗагвар #Fashion #Converse #Vans