Сайн дурын солилцооны хөтөлбөрийн арга хэмжээ 12-р сарын 8-нд болно


Б.Хишигжаргал | YOLO.MN
2018-11-30

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жил айсуй. Та шинэ жилээр цуглуулсан мөнгөө юунд зарцуулдаг вэ? Хэрэггүй зүйлд үрэхээс илүүтэй өөрийгөө өөрчилж, шинэ зүйл сурч , адал явдал, бодит үр дүн бүхий үйл ажиллагаанд зарцуулахыг “GLOBAL VOLUNTEER” олон улсын сайн дурын ажилтны хөтөлбөрийнхөн уриалжээ. 12-р сарын 8-нд тус байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд хамрагдсанаар хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой юм байна.

“GLOBAL VOLUNTEER” хөтөлбөрийн талаар онлайнаар өдөр бүр мэдээлэл авах боломжтой бөгөөд 18-30 насны хүн бүрд нээлттэй тус хөтөлбөрийг “АЙСЕК” олон улсын залуучуудын ТББ санаачилж 69 дахь жилээ хэрэгжүүлж байгаа ажээ.

Хөтөлбөрт хамрагдсанаар 6-8 долоо хоногийн турш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуустай хамт сайн дурын 21 мянга гаруй төслөөс сонгон ажиллах юм.

ДАВУУ ТАЛУУД:

  • Жирийн нэгэн жуулчин, аялагч байхын сацуу сайн дурын ажил хийж, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах болно.
  • Сайн дурын төсөл дээр ажилласнаар маш их туршлага хуримтлуулж, суралцдаг мэргэжилтэй уялдуулан дадлагаар тооцуулах боломжтой.
  • Тухайн улсын соёл, уламжлалтай танилцах болно. Магадгүй та Хятад явж үзсэн байж болох ч Хятадын соёл, зан заншлыг жинхэнэ утгаар нь мэдэрч, танин мэдэж чадсан уу?
  • Нэг төсөл дээр арваас дээш орны залуус хамтран ажилладаг тул олон улсын найз нөхөдтэй болж шинэ зүйлс суралцана.
  • Сайн дурын солилцооны хөтөлбөрийн гол зорилго залуусыг хөгжүүлэх явдал бөгөөд ямар нэгэн ашгийн сонирхол байхгүй тул танд хамгийн сайхан, сорилттой, юм сурах боломжийг олгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана.

САЙН ДУРЫН ТӨСЛИЙН ТӨРЛҮҮД:

НҮБ-н "Тогтвортой хөгжлийн 17 зорилт"-той нийцсэн төслүүд багтдаг. Тухайлбал:

  • Боловсрол (ЕБС болон бага ангийн сурагчдад англи хэлний, хувь хүний хөгжлийн зэрэг хичээл заана)
  • Соёл (Өөрийн соёлыг бусдад таниулах, сурталчлах)
  • Байгаль орчин (Байгаль орчны ТББ-д ажиллах, кампанит ажил явуулах)
  • Хүний эрх (Хүний эрх зөрчигдөж буй газруудад очиж ажиллах)
  • Ядуурал ба нийгэм (Нийгмийн хүнд хэцүү бүлгүүдэд туслах)
  • Эрүүл мэнд (Эрүүл мэндийн ТББ-д ажиллах)

Арга хэмжээ болох газар: ШУТИС ll-ын ТВ заал

Онлайн бүртгэлийг ЭНЭХҮҮ линкээр авч байна. 

#Volunteer