Цэцгээс ч хөөрхөн залуу И Мин У


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2018-11-30

Үзэгчид бидний дунд “Цэцгээс ч хөөрхөн хөвгүүд” (Boys Over Flowers) буюу F4 киногоороо танигдсан “Цэцгээс ч хөөрхөн залуу” хэмээх хочтой И Мин У (Lee Min Ho)-гийн тухай та бүхэндээ хүргэж байна.

Өмнөд Солонгосын чинээлэг, эрэлттэй жүжигчдийн нэг И Мин У нь 1987 оны 6-р сарын 22-нд Сөүл хотноо мэндэлжээ. Тэрээр багадаа мэргэжлийн хөл бөмбөгчин болохоор бэлдэж байсан ч бага сургуульдаа хөлөө гэмтээж хөл бөмбөгийг орхихоор шийдсэн гэдэг. Мин Угийн аавынх нь  мөрөөдөл жүжигчин болох байсан ба тэрээр аавынхаа мөрөөдлийг биелүүлэхээр  шийджээ. Ийнхүү тэрээр “Гонгүг” (Konkuk) их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөн  “ЭмВаяЭм” (MYM”) агентлагт гэрээт жүжигчнээр ажиллаж эхэлсэн байна.

Мин У анх 2003 онд “Sharp” гэх кинонд туслах дүр бүтээж, 2009 онд “Boys Over Flowers F4”  гэх охидод зориулсан япон “Манга”-наас сэдэвлэсэн солонгос олон ангит кинонд Гү Жүнпюгийн (Gu Junpyo) дүрээр олонд танигдаж чадсан юм.Тэрээр нэгэн ярилцлагандаа “Би F4 кинонд тоглосон минь хамгийн зөв алхам байсан. Энэхүү кинонд тоглосноор миний амжилтын гараа нээгдсэн гэж хэлж болно” хэмээж байжээ. Үүний дараа МинУ уг киногоороо “Шилдэг эрэгтэй шинэ жүжигчин” гэдэг анхны хүндэт шагналаа гардан авсан юм.

Мин У-гийн гэр бүлийн талаар тийм ч их мэдээлэл байдаггүй ч төрсөн эгч И Ёон Жүн (Lee Young Jung) нь түүний агентлагийн захирал юм. Түүний тоглосон кино бүр амжилт дагуулдаг бөгөөд “Өв залгамжлагчид” (Heirs), “Хотын ангууч” (City Hunter), “Цэнхэр Тэнгисийн Домог” (Legends Of The Blue Sea)  “Цэцгээс ч хөөрхөн хөвгүүд” (Boys Over Flowers) зэрэг кинонууд нь үзэгчдийн дунд маш алдартай. Эдгээр кинонуудын анги бүр нь араваас дээш хувийн үнэлгээтэй байсан гэнэ.  

Мөн тэрээр сайн жүжигчнээс гадна сайн дуучин юм. Зарим киноныхоо дууг өөрөө дуулдаг ба 2013 онд "Миний бүх зүйл “(My Everything)  2014 онд “Чамд зориулсан дуу” (Song For You)  зэрэг бие даасан цомгуудаа гаргаж байсан юм.

ХАЙР ДУРЛАЛ:

Паг Минён (Park Minyoung) болон Мин У (MinHo)

Паг Минён нь Солонгос улсын алдартай эмэгтэй жүжигчдийн нэг ба Мин Утай “City Hunter” кинонд тоглон бие биедээ татагдан үерхсэн билээ. Гэвч хосууд зургаан сар үерхсэний эцэст шахуу цагийн хуваариас болж салцгаасан байна. Шүтэн бишрэгчид тэдний үерхэлд маш эерэг хандан тэднийг хоорондоо тун сайхан зохицдог хэмээн ярьдаг байжээ.

Сүжи (Suzy) болон Мин У (Minho)

“MissA” хамтлагийн хуучин гишүүн Сүжи болон Мин У нар хоёр жилийн хугацаанд үерхсэн ч өнгөрсөн 11-р сард харилцаагаа дуусгавар болгосон юм. Тэднийг 2015 онд үерхлээ зарлахад олон нийт ихэд цочирдсон юм. Учир нь тэд хэний ч төсөөлөөгүй хосууд байсан юм. Тэдний салалтын шалтгаан нь Мин У цэрэгт явснаас болоод хосууд хоорондоо хөндийрсөн гэж нэг хэсэг шүтэн бишрэгчид үзэж байсан бол нөгөө хэсэг нь Сүжиг “Чамайг унтаж байх хооронд” (While You Were Sleeping)  кинонд хамтран тоглосон жүжигчин И Жунсогтой хайр сэтгэлийн холбоотой болсноос салсан гэж бодож байгаа ажээ.

И МИН УГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэр: И Мин У (Lee MinHo)

Төрсөн өдөр : 1987 оны 6-р сарын 22

Өндөр: 187см

Жин: 71кг

Цусны бүлэг: А

Твиттер хаяг: @actorleeminho

Инстаграм хаяг: @actorleeminho

Фэйсбүүк хаяг: OfficialLeeMinho

МИН УГИЙН ТАЛААР СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:

  • Тэрээр фэйсбүүк, твиттер хаяг нээснийхээ дараа Англи хэл ямар чухал гэдгийг ойлгон шууд л Англи хэлийг сурч эхэлсэн.
  • Тэрээр 20 настайдаа анхны хайртайгаа учирч байсан.

  • Түүний мөрөөдөл нь Холливудийн жүжигчин болох. Учир нь тэрээр Леонардо ДиКаприод маш их дуртай .
  • Тэрээр гадуур гарахдаа Боулинг тоглох дуртай.
  • Мин У зүүдэндээ ярьдаг.

  • Тэр цагаар арьстай, намхан эмэгтэйчүүдийг сонирхдог. Тэрээр өөрийнхөө дуртай эмэгтэйгээр Сун ХэгЮ-г (Song HyeKyo) нэрлэсэн.
  • Мин У хөл бөмбөг тоглож байгаад хамраа хугалснаас болж мэс засал хийлгэж байсан. Гэвч олон нийт түүнийг гоо сайхны мэс ажилбарт орсон хэмээн шүүмжлэхэд түүнд их хэцүү санагдсан гэдэг.
  • Тэрээр 79-н шагналд нэр дэвшиж 43-ыг нь өөрийн болгосон.
  • Мин У хүмүүнлэгийн ажилд маш идэвхтэй оролцдог.

#Kpop, #Biography