Тоглоомын түүх 4 хүүхэлдэйн киноны трейлэр цацагдлаа


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2018-11-29

Хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын нэг яах аргагүй “Тоглоомын түүх” билээ. Тэгвэл удаан хүлээсэн “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны үргэлжлэл буюу 4-р анги нь дараа жилийн 6-р сарын 21-нд нээлтээ хийхээр тов нь зарлагдсан байна.

Энэ удаа тус хүүхэлдэйн киноны үйл явдал Бо Пип (Хоньчин охин)-ийн эргэн тойронд өрнөх болно. Киноны гол баатрууд болох Вуди, Баз Лайтер, Ноён ба Хатагтай төмсөн толгойт болон тэдний найзууд, өмнөх ангид худалдагдсан Бо Пипийг хайж олохоор шийдсэнээр хөгжилтэй адал явдал эхэлнэ.

"Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино анх 1995 онд нээлтээ хийж байсан бөгөөд гол дүрийн баатруудад Том Хэнкс, Тим Аллен, Дон Риклз болон бусад алдартай жүжигчид дуу оруулсан юм. Харин киноны хоёрдугаар анги нь 1999 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй.

Ингээд “Тоглоомын түүх 4”-ийн трейлэрийг хүлээн авч үзэцгээе.

#Animation